УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд
хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд хүргэхээр хэвлэлийн хурал зарлалаа.
Хэвлэлийн хурал маргааш МҮЭХ-ны байранд 12:00 цагт болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд хүргэхээр хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал маргааш МҮЭХ-ны байранд 12:00 цагт болно.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллах болсонтой холбоотойгоор нэр бүхий хүмүүс МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхийг шаардаж, улмаар Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Цэцээс С.Ганбаатарыг ажлаа өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаснаар тэрээр хэд хоногийн өмнөх МҮЭХ-ны удирдлагын хурлаар ажлаа хүлээлгэн өгөөд байгаа.