

Дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн телекоммуникацийн магнат Карлос Слим 73 тэр бум доллараар бичигджээ. Дөрөв дэхь жилдээ тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй тэрбээр өнгөрсөн жил 69 тэрбумын хөрөнгөтэй гэгдэж байсан байна.
Жагсаалтын хоёрдугаарт Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс 67 тэрбум долларын хөрөнгөөрөө бичигджээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгөө хамгийн ихээр ахиулж чадсан тэрбумтнаар Фэйсбүүк компаний гүйцэтгэх захирал Марк Зукерберг тодорчээ. Тэрбээр 4.2 тэрбумын хөрөнгөө 13.3 тэрбум болгосноор энэхүү жагсаалтын 66 дахь байрнаас 31 байраар урагшилжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)