“Монгол нохой” үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр болох гэж байна.
Үзэсгэлэнд зөвхөн ноход цугларах бөгөөд монгол нохойг сурталчилж, үүлдэр
угсааг нь сайжруулахаар зорьж байгаа аж.

“Монгол нохой” үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр болох гэж байна. Үзэсгэлэнд зөвхөн ноход цугларах бөгөөд монгол нохойг сурталчилж, үүлдэр угсааг нь сайжруулахаар зорьж байгаа аж. Өнгөрсөн жилийн “Монгол нохой” наадамд 140 гаруй нохой оролцож байсан бол энэ удаад “Их монгол”, “Асар Басар”, “Хоточ”, “Хас”, “Говийн халтар”, “Дорнод монгол” нохой үржүүлгийн газар болон “Арслан” клубээс 20 гаруй нохой бүртгүүлжээ. Энэ тэмцээнд цэвэр цусны монгол ноход оролцох бөгөөд гурван насны ангиллаар, эр эмээр нь ялган шалгаруулалт явуулах юм байна. Энэхүү үзэсгэлэн 11 цагт эхлэх уг тэмцээн таван цаг үргэлжлэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)