
Францын Санофи Эспуар сан, Санте Сюд ТББ-ын зүгээс манай улсад эрүүл
мэндийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг
сайжруулах, эмч нарын чадавхийг бэхжүүлэхээр болжээ

Францын Санофи Эспуар сан, Санте Сюд ТББ-ын зүгээс манай улсад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч нарын чадавхийг бэхжүүлэхээр болжээ. Энэ хүрээндээ “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй” гурван жилийн хугацаатай томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна. Харин үүнтэй холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг маргааш 16:00 цагт ЭМЯ дээр хийхээр болсон байна.