
“Хонконг-2013” олон улсын тэмцээнд манай жүдочид өндөр амжилт
гаргажээ. Тус тэмцээнд дэлхийн 15 орны 200 гаруй улсын тамирчид оролцож
хоёр өдрийн турш өрсөлджээ

“Хонконг-2013” олон улсын тэмцээнд манай жүдочид өндөр амжилт гаргажээ. Тус тэмцээнд дэлхийн 15 орны 200 гаруй улсын тамирчид оролцож хоёр өдрийн турш өрсөлджээ. Энэ тэмцээнд оролцсон манай баг тамирчид нийт нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 55кг-д З.Сүхчулуун-алт, 55кг-д Ш.Эрдэнэбаатар, 60кг Д.Гансүх нар мөнгө, 60кг-д Р.Баасанжав, 66кг-д Р.Цэдэн-Иш, -100кг-д Б.Гончигжав нар тус бүр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48кг-д Б.Алтанцэцэг, 52кг-д М.Долгоржав, 70кг-д Б.Хулан нар мөнгө, 45кг-д Г.Наранцэцэг, -63кг-д Ш.Ганчимэг, -78кг-д З.Баднаагарав нар хүрэл медалийн эзэн болжээ.
Сэтгэгдэл (1)