

KFC монголд салбараа нээх боломжтой юу?
KFC өнгөрсөн сард шарсан тахиагаа Монголд худалдаалах тухайгаа мэдээлсэн нь түргэн хоолны ертөнцийг цочролд оруулсан билээ. Шарсан тахианы олон улсын сүлжээний анхдагчдын нэг Монголд азаа туршихаар болсон нь зоримог шийдвэр байлаа. Эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж буй Азийн Монголд салбараа нээх болсон нь олон улсад нэр хүнд нь өсч буйтай холбоотой. Гэвч "Financial Times" сонин Монголын зах зээлд энэхүү бүтээгдэхүүнийг гаргах нь амжилтгүй болох магадтайталаар нэгэн нийтлэл гаргасныг хүргэе.
Монголд бизнесийн сүлжээгээ тэлэхээр шийдвэрлэсэн нь алс хол тусгаар нутагт байгаа хэрэглэгчиддээ бүтээгдхүүнээ тууштай нийлүүлэх сорилттой тулгаруулж байгаа юм. Бусад тээвэрлэх хэрэгслийн боломжгүй байдалтай уялдан Хятадын нарийн төмөр замаар тусгай орц, найрлага бүхий бүтээгдэхүүн тээвэрлэхэд үнэ нь ихээр нэмэгддэг билээ. Бараг барууны орнуудын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх зардлаас хамаагүй өндөр үнэтэй байх магадлалтай.
Хэдий Монголын нэг хүнд 14 толгой үхэр ногдож байгаа ч мах үйлдвэрлэгч "Just Agro" компани нь л энэхүү салбартаа экспортын стандартад нийцэн ажиллаж байна. ОХУ шүлхий өвчнөөс болоод Монголоос мах импортлохыг хориглосон нь 2011 оны 11-р сард цуцлагдсан юм. Энэхүү явдлаас хойш Монголын Засгийн газар чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалахыг зорьж байна.
“Би орц найрлагын гол бүтээгдэхүүн ховордсон өнөө үед монгол шиг хөгжиж буй зах зээлд салбараа нээгээд, АНУ-ынх шиг бага үнээр үйлчилж амжилттай ажиллана гэдэгт маш ир эргэлзэж байна" хэмээн Монголын орон нутгийн хөрөнгө оруулалтын банк болох “Mongolian Investment Capital Corporation”-ы гишүүн Мэтт Жонс ярьж байна. Тэрбээр олон жилийн өмнөөс энэ оронд бизнесийн сүлжээ эрхлэх боломжийн талаар судалж үзсэн нэгэн юм. Түүний ярьснаар банкных нь хамгийн том сорилт бол хамтрагчаа зөв сонгох байсан байна.
Харин "KFC"-ийн хувьд эрсдэл нь энэхүү урт замд орох бэлтгэлээ сайн гэгч базаагаад өмнө нь хэрэгжүүлсэн туршлагаа дагах явдал юм. "KFC" дэлхийн алслагдсан суурин болох Бакуд ч салбараа нээх шийдвэр гаргахдаа айгаагүй зоримог байсан. Тиймээс Монголд ажиллах замаа амжилттай олох ч магадтай л юм.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (12)