
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллах болсонтой холбоотойгоор нэр бүхий хүмүүс МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхийг шаардаж, улмаар Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Цэцээс С.Ганбаатарыг ажлаа өгөх ёстой гэсэн шийдвэр гаргаснаар тэрээр хэд хоногийн өмнөх МҮЭХ-ны удирдлагын хурлаар ажлаа хүлээлгэн өгөөд байгаа.