
Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Сэтгүүлчдийг дэмжиж, ажлын их урам хайрлах үүднээс МЗХ хэвлэл мэдээллийн салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа байгууллагаасаа шалгарсан залуу сэтгүүлчидээ урамшуулан шагнаж мөн тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсож нээлттэй ярилцлага зохиох юм байна. Мөн залуу сэтгүүлчдэд "МЗХ"-ны нэрэмжит шагнал гардуулах юм.
Тэдний нүдээр өнөөдрийн манай нийгэмд юу дутагдаж байна, тэр дундаа залуучуудын амьдралд ямар асуудал байгаа цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар сонсохыг гол зорилгоо болгож МЗХ-ныхон энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр МЗХ-ны төв байранд 11 цагаас болох юм байна.