
VOICE” хамтлагийнхан маргааш, нөгөөдөр “VOICE сонгодог үдэш”
тоглолтоо Улсын Филармонийн концертийн танхимд хийнэ. Тэд 2010 онд
анхны бие даасан тоглолтоо зохион байгуулж байсан бол дараа жилээас нь
VOICE OF “MONGOLIA” болон VIP үдэшлэг хэлбэрээр Морин хуурын чуулгатай
хамтран зохион байгуулж байсан удаатай.

"VOICE” хамтлагийнхан маргааш, нөгөөдөр “VOICE сонгодог үдэш” тоглолтоо Улсын Филармонийн концертийн танхимд хийнэ. Тэд 2010 онд анхны бие даасан тоглолтоо зохион байгуулж байсан бол дараа жилээас нь VOICE OF “MONGOLIA” болон VIP үдэшлэг хэлбэрээр Морин хуурын чуулгатай хамтран зохион байгуулж байсан удаатай.
Харин энэ удаагийн тоглолтдоо уран бүтээлчид маань дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс дуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Тоглолтонд Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонын Симфони найрал хөгжим, удирдаач УГЗ, дэд профессор Ч.Чинбат, Б.Батбаатар, төгөлдөр хуурч МУСТА Ц.Уртнасан, төгөлдөр хуурч Э.Отгончимэг нар оролцох юм.
Д.Ундрах /24tsag.mn/