
"Цэцгэнд төөрсөн эрвээхэй", "Бодлын бороо", "Цаг мөнхийн хайр",
"Зангаараа амраг" зэрэг нийтийн дуунуудаар ард түмэндээ хүрсэн МУСТА,
Дуучин Л.Чулуунбаатар 2 дахь бие даасан тоглолтоо Олон улсын
эмэгтэйчүүдын баярын өдрийг тохиолдуулан тоглохоор болсон билээ. Энэхүү
тоглолтоо "Тандаа мэхийн ёсолъё" баярын тоглолт хэмээн нэрлэж маргааш
19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд ганцхан удаа тоглох гэж
байна.

"Цэцгэнд төөрсөн эрвээхэй", "Бодлын бороо", "Цаг мөнхийн хайр", "Зангаараа амраг" зэрэг нийтийн дуунуудаар ард түмэндээ хүрсэн МУСТА, Дуучин Л.Чулуунбаатар 2 дахь бие даасан тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдын баярын өдрийг тохиолдуулан тоглохоор болсон билээ. Энэхүү тоглолтоо "Тандаа мэхийн ёсолъё" баярын тоглолт хэмээн нэрлэж маргааш 19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд ганцхан удаа тоглох гэж байна.
Тоглолтонд ДБЭТ-ын дэргэдэх "Мемори Поп Оркестр", ҮДБЭЧ-ын "Хөсөгтөн" хамтлаг, МУГЖ, дуучин Х.Болормаа, МУСТА, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Г.Эрдэнэтунгалаг нар ая дуугаа өргөн юм байна. Тоглолтын зохион байгуулагчаар "Sound of Mongolian” продакшн ажиллаж байгаа аж. Тэрээр энэхүү тоглолтоо өмнөх тоглолтоосоо ялгарах онцлогтой гэсэн шүү. Энэ талаар "Өмнөх тоглолтоо ихэвчлэн понограммтай дуулсан. Харин энэ удаад амьд хөгжимтэй дуулах гэж буйгаараа онцлог. Түүнчлэн тайз засалт, гэрэлтүүлэг эрс өөрчлөгдсөн. Улсын филармоний хөгжимчидтэй ч дуулна" гэв. Сонирхуулахад тэрээр “Сайхан хайр” нэртэй цомог гаргаж байгаа. Энэ цомогт 2008-2009 онд дуулсан “Эр хүн шиг эр хүн”, “Танихгүй эмэгтэйн захидал”, “Мойлхон” зэрэг киноны дуу багтсан.
Д.Ундрах /24tsag.mn/