
Энэ киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павилонд хийсэн бөгөөд нийт таван өдрийн хугацаа зарцуулжээ. Сонирхуулхад, энэ павилон нь зөвхөн Хааны ордны хэсэг нь гэхэд 100 гаруй өрөөтэй төдийгүй гадна талдаа эртний сүрлэн дээвэртэй тариачдын байшингаас эхлээд МЭ-ний X зуунаас ХХ зуун хүртлэх бүхий л цаг үеийн тухай өгүүлэх кино зураг авч болохуйцаар барьж байгуулсан, нэг уулын амыг бүрэн эзэлсэн маш том байгууламж ажээ.
Уг киноны зохиолыг Э.Мөнгөнхүү "DOZ entertainment”–ын захирал Ш.Доржсүрэн нар бичсэн бөгөөд Ш.Доржсүрэн ерөнхий найруулагчаар нь ажилласан байна. "DOZ entertainment” нь өмнө нь "Хөх толбот" хүмүүс киног бүтээсэн билээ.
Сэтгэгдэл (2)