
Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар монголын шилдэг загварын агентлаг "Шилмэл загвар" ХХК, "Улаанбаатар их дэлгүүр" хамтран эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулсан "Surprise day" шоу арга хэмжээг зохион байгуулах юм. Энэхүү шоунд зөвхөн охид, бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан загварын үзүүлбэр үзүүлэхээс гадна мэргэжлийн үсчин, make up, стилист зэрэг үйлчилгээг эдгээр өдрүүдэд үнэ төлбөргүй авах боломжтой юм. "Гэнэтийн бэлэг" дүүрэн өдөр өнөөдрөөс 8-хүртэл "Улаанбаатар их дэлгүүр"-т үргэлжилнэ. Харин загварын шоу өдөрт хоёр удаа болох бөгөөд бүсгүй та таалагдсан загвараа худалдан авах боломжтой юм байна.


Д.Ундрах /24tsag.mn/