

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр таалал төгссөн байна. Энэхүү явдал болсон нь Өмнөд Америкийн венесуэльчүүдийг ихээхэн гашуудахад хүргэж байна.
Ерөнхийлөгч Уго Чавес Венесуэльд 14 жилийн турш энэ албанд зүтгэсэн юм. Өнгөрсөн 10 дугаар сард дахин зургаан жил суух Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч өвчний улмаас тангараг өргөж чадахгүй байсаар таалал төгслөө. Тэрбээр 2011 оноос хойш дөрвөн удаа хорт хавдрын хагалгаанд оржээ.
Урьд нь ноён Уго Чавес өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол албан тушаалыг нь залгамжлах хүнээр дэд ерөнхийлөгч Николас Мадурог нэрлэсэн юм. Тэрбээр сонгогчиддоо хандан Мадурод саналаа өгөхийг уриалсан билээ. Венесуэльчүүд одоо дараагийн удирдагчаа сонгох бэлтгэлээ хийж байна.
Д.Идэр

Сэтгэгдэл (2)