Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын өвчний улмаас таалал
төгссөн билээ. Венесуэлийн Засгийн газар түүнийг таалал төгссөнийг
мягмар гарагт мэдээлсэн юм.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдрын өвчний улмаас таалал төгссөн билээ. Венесуэлийн Засгийн газар түүнийг таалал төгссөнийг мягмар гарагт мэдээлсэн юм.
Уго Чавесын таалал төгссөнийг зарласны дараа дэд Ерөнхийлөгч Николас Мадуро “Бид улс орныхоо нэгдлийг маш сайн хангах ёстой” хэмээн хэлжээ. Харин өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Уго Чавест ялагдсан сөрөг хүчний удирдагч Каприлес Радонски “Одоо санал зөрөлдөх цаг үе биш. Энэ бол энх тайвны үе байх ёстой” хэмээн хэлсэн байна.
Уго Чавесыг таалал төгссөн талаарх мэдээлэл цацагдсанаас хэдхэн минутын дараа түүний дэмжигчид буюу Венесуэлийн ард түмэн Каракасын талбайд олноор цуглажээ. Агуу удирдагчийн цогцсыг өнөөдөр Каракас дахь Цэргийн академид хүргэх юм байна. Түүнийг гурав дахь хоног дээр нь буюу баасан гарагт нутаглуулна хэмээн Гадаад хэргийн сайд Элиас Жауа мэдээлжээ.
Венесэлийн үндсэн хуулийн дагуу 30 өдрийн дотор сонгуулийн товыг зарлах ёстой байна.

Д.Идэр

Сэтгэгдэл (5)