зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Аятунгаа твиттерт нэгдлээ

2013-3-06
0
ЖИРГЭХ
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаа өөрийн хүүхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд алдсан хэмээн мэдэгдээд буй. Тиймдээ ч тэр "Би хохирогч. Тиймээс намайг Интерполоор эрэн сурвалжлах ёсгүй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийж хэвлэлээр шуугиант цуврал мэдээллийн эзэн болоод байгаа. Тэгвэл саяхан Т.Аятунгаа олон нийтийн цахим сүлжээ болох твиттерт нэгдлээ. "Хүүхдээ алдсан" гэсэн мэдэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаа өөрийн хүүхдээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд алдсан хэмээн мэдэгдээд буй. Тиймдээ ч тэр "Би хохирогч. Тиймээс намайг Интерполоор эрэн сурвалжлах ёсгүй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийж хэвлэлээр шуугиант цуврал мэдээллийн эзэн болоод байгаа. Тэгвэл саяхан Т.Аятунгаа олон нийтийн цахим сүлжээ болох твиттерт нэгдлээ. "Хүүхдээ алдсан" гэсэн мэдэгдлийнх нь дараа түүний талаар олон таагүй мэдээллүүд гарч байсан ч өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулаж үнэн бодит мэдээллийг хүргэхийн тулд твиттерийг ашиглан олон нийттэй санал бодлоо хуваалцахаар шийдсэн гэнэ. Твиттерчид түүнд урам өгч байгаа ч бас шүүмжлэлийг дутахааргүй шидэж байна. Их аварга Д.Дагвадоржоос эхлээд түүнийг блоклож буй хүмүүс ч байна.

aytungaa


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Z (85.176.10.186)
    Chi *****
    2013 оны 03 сарын 07 | Хариулах
  • agi (92.249.203.119)
    gadaadiinhan gej huuhdig tonsood avahaar l zodloo gej buun yum boldog curjignuuruud suu dee
    2013 оны 03 сарын 07 | Хариулах
  • carnai (92.249.203.119)
    mongol ohin mini zorigtoi bai aldaj onocon ch chamaig bd hamgaalah bolno...
    2013 оны 03 сарын 07 | Хариулах
  • (202.9.47.130)
    ёоо тэр доор юу нь урт коммент вэ? уншсанчгүй
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • hhhh (183.81.169.21)
    ee erdenetiin bobochid hvrtel helne dee aytungaag nutgiin ner baastsan *****
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • btb (202.9.47.130)
    uneheer saihan bichsen bna
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • bb (202.9.47.130)
    uneheer aguu bichsen bna
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • bb (202.9.47.130)
    vneheer aguu bichjee bi demjij bna
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • (203.169.52.216)
    Ene hun mongol ulsad ih ach holbogdoltoi ym bn tiim u? Odoo bolimoor ym.
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • j (203.194.115.99)
    yanxan chi mongo oxgui blxoor n xuuxedee orxichiod irsen biz dee
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • Монгол (103.10.22.42)
    Парламентын засаглал гэдэг нь олонх болж чадсан намын засаглал. Энэ нь шууд утгаараа намын засаглал тогтдог гэсэн үг. Нэгэнт төрийн эрхийг нам барьдаг учраас намууд засгийн эрх барихын төлөө хоорондоо байнга ил, далдаар өрсөн тэмцэлдэж, бас энэ тэмцэл нь гүнзгийрэхийн хэрээр өөрсдийн энэ тэмцэлд ард түмний буюу олонхийн дэмжлэгийг авахын тулд бусад намаа элдвээр муулж эсэн бусын ухуулга, тархи угаалт хийн хэдэн тийш нь чангааж ятгасаар өөр өөрийнхөө талд сэтгэл урвуулж авснаар адаг сүүлд нь тухайн ард түмэн, нийгэм нь дотроо олон хуваагдаж тэдгээр намын тэмцэлд татагдан ордог. Дараа нь тэд нь ч бас өөр өөрсдийн дэмждэг намаа гаргаж ирэхийн тулд доод ард олон нь дотроо өөд өөдөөсөө сөргөлдөн зөрчилдөж эхэлдэг. Нөгөө талаас эрх барьсан нам төрийн бүхий л албыг эрхшээдэг учир дэмжиж байгаа нам нь төр барьж чадвал бүх албан тушаал сулардаг номтой учраас хаа нэгтээ ямар нэгэн албан тушаалд очих юмуу ямар нэгэн бялуунаас хувь хүртэх зэргээр шагнал хүртэх учраас нийгмийг бүхэлд нь турхирах ажил тэмцлийг оройлон гүйцэтгэдэг маш олон гар хөл бологсод, намын ивээлээр амьдрагсад, өрсөлдөгчдийг нь элдвээр цоллож, муулж харлуулах үүрэгтэй худалдагдсан хэвлэл мэдээллийн салбарынханы оролцоо нь нийгмийг бужигнуулж хэт намчирхсан ард түмнийхээ хагарлыг улам гааруулж орхидог. Гэхдээ хамгийн эхлээд анх намууд засгийн жолоо атгахын тулд бие биенээсээ өрсөж давж гарахаар тэрүүхэндээ хоорондоо үзэлцдэг байсан бол яваандаа энэ тэмцэл нь гүнзгийрч хүрээгээ тэлэн өргөжихдөө хэвлэлийн салбарыг ч гэсэн уруу татаж оруулаад эцэст нь ард түмнээ хөлдөө чирэн олон хэсэг болгож хувааснаар тэдний ашиг сонирхлын тэмцэл нь тухайн улс орныг бүхэлд нь хамарч монголчууд дээр дооргүй хагаралдан тэмцэлдсээр, адаг сүүлд нь энэ тэмцэлдээ бүгдээрээ бүхий л оюун бодол, хамаг хүч чадлаа зарцуулж, цаг хугацаагаа бардаг болсон. Мэдээж энэ бол эцэс төгсгөлгүй үргэлжлэх цусгүй дайн юм. Ийм тэмцэл эхэндээ чимээгүй явагддаг ч, аажмаар анир чимээ орж эхэлдэг төдийгүй энэ харшлах дуу чимээ улам бүр чангарсаар байдаг. Ингэж төр түвшрэхгүй, ил далд тэмцэл ихтэй байна гэдэг нь тухайн төр засгийн хүч нь тарамдаж сул дорой байхын үндэс болдог. Нэгэнт хүч нь үрэн таран болсон ийм сул дорой төр засаг бусдын, дээрээс нь гадны өгөөш хоол болохдоо маш амархан байдаг. Энэ завшааныг далимдуулан багахан хахуулиар тэдний гарыг хүндрүүлээд өөртөө том олз ашиг унагагсад, ашигтай хууль дүрэм батлуулан хөрөнгөө өсгөх хонжоо хайгсад бизнесийн салбарынхан, луйвараар хялбархан баяжих сонирхолтой овжин зальтнууд наагуур цаагуур гүйлдэж байгалийн баялаг, улсын төсөв хөрөнгө гээд идэж завшиж болох бүхэн рүү хуруу дүрнэ. Авсаар авсаар сүүлдээ шунал нь дийлдэхгүй болтлоо савнаасаа хальж, улам бүр цаашилж хэмжээ хязгааргүй ихээр идэхийг хүсэн шунана. Дарга нар бүгд ил далдаар идэж, харсаар байтал нүдэн дээр нь баяжицгааж байхад доод тушаалтнууд, бусад төр нийгмийн байгууллагын ажилтнууд яаж зүгээр суухав шууд барьцана. Дээр дооргүй бүгд идэж ууж байхад хэнийг нь ч ялгаж харж чадахгүй,тэдний дундаас намайг олж харж чадахгүй гэж бүгд л бодно. Дайны хажуугаар дажин гэдэг энэ дээ. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр манай хөрсөнд тохирохгүй гадны засаглалын хэлбэрийг дуурайж хуулбарласны үр дүнд төрд ийнхүү буруу эрх ашиг бүрэлдэн бий болж, тэрхүү олон хэсэг бүлэг хүмүүсийн хувийн сонирхол, эрх ашигтай нь уялдан гарч ирдэг алдаатай бодлогоор улс орон хүссэн ч хүсээгүй ч түүгээр явахад хүрдэг. Парламентын засаглал гарч ирдэг цаад шалтгаан нь тухайн оронд ямар нэгэн шалтгаанаар хувьсгал гарч төр засаг нь унах үед тэрхүү хувьсгалыг гардан гүйцэтгэсэн хүмүүс нь хэн нэгэндээ засгийн эрх шилжүүлж өөрсдөөсөө илүү гаргах дургүй буюу бүгд адилхан дээд эрх мэдэлтэй дарга болж эрх тэгш байх гэсэн хувийн далд хүсэл сонирхол нь парламентын засаглалыг сонгох зам руутэднийг түлхдэг. Харамсалтай нь, Парламентын засаглал хэмээх эрх барих дээд байгууллагад янз бүрийн намын эрх ашиг, олон хэсэг бүлэг фракц хүмүүсийн хувийн сонирхлоороо нэгдсэн хамтын эрх ашиг, хуйвалдаан нь хэтэрхий жин дарж ирдэг учраас хэн ч тэднийг сөрж зогсоож чадахгүйд хүрдэг. Энэ нь тэднийг зогсоох эрх мэдэлтэй хүн монголд ганц ч байхгүй гэсэн үг юм. Ерөнхийлөгч бол хананд өлгөөтэй амьгүй бэлэгдлээс өөрцгүй болохоор тэдний өмнө хуулиараа хариуцлага хүлээх, тэднээс хариуцлага нэхэх, тооцох, хянах, буулгах, халах солих эрх байхгүй. Тиймээс тэднийг хүссэнээ хийж байхад хэн ч, яаж ч чадахгүй, зүгээр л харсаар байгаад хоцорно. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг чинь энэ дээ. Учир нь Парламентын засаглал бол хамгийн дээд эрх барих байгууллага, хамгийн дархан эрхтэй хүмүүс. Анхнаасаа тийм олон хүнд дархан эрх өгдөг нь буруу байсан юм. Тийм болохоор л энэ улсын оройн дээд нь болсон тэдгээр хүмүүс, тэдний бүлэглэлүүд энэ эрх мэдлээ ашиглан хоорондоо чөлөөтэй хуйвалдаж том том луйвар хийж, гарын үсгээ худалдан хээл хахууль авч, өөрийнхөө мэдэлд буй улсын хөрөнгөө идэж, ашигтай тендэр байвал нь өөрийнхөө талд хуваарилж авах зэргээр боломжтой бүхнийг завшдаг. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр бүх зүйл дээрээсээ эхтэй байдаг. Хэрвээ энэ улсыг дүрсээр билэгдэн зурвал 76 толгойтой хүний эсвэл ямар нэгэн юмны дүрс гарч ирнэ. Дээрээс нь тэр толгой болгон нь бусдаасаа онд ондоо үзэл бодол, ялгаатай ашиг сонирхол, хүсэл зориг, сэтгэхүйн өөр өөр түвшний хүмүүс байдаг тул тэнд дотоод зөрчил явагдаж, улмаар дотроо хуваагдах үндэс суурь нь хүссэн ч, хүсээгүй ч тавигддаг. Эцэст нь олон санаат оргож чаддаггүй гэгчээр тэднийг нэг бодлого, нэг зорилгын дор зангидах нь хоосон санаархал болж хоцордог. Угаасаа Парламентын засаглал нь тухайн улс орныг ямар ч эзэнгүй, ерөөсөө ямар ч толгойгүй эсвэл хар мянган толгойтой юм шиг байдалд оруулснаар тэдний дунд тухайн улс орон гэдэг яг л социализмын үеийн нийтийн өмч болон хувирдаг. Нэгэнт тэр хэдэн арван толгойн хэнд нь ч хамаардаггүй, яг таг хариуцсан хүн байхгүй, бас хэн нь ч ганцаараа хариуцлага үүрэхгүй болохоор нийтийн өмчид ханддагтай адилаар нүднийх нь өмнө сүндэрлэж, гарын дор өөрийнх нь мэдэлд байгаа улсын төсөв хөрөнгөнөөс нэг сайн чимхээд авахаа ямар ч тэнэг хүн мэдэлгүй яахав дээ. Тэдний дунд бөмбөг шиг тал тал тийшээгээ шидэгдэж, тал бүрээсээ зулгаалгаж завшуулахаас биш, минийх гэж сэтгэл зүтгэл, амиа тавих эзэнгүй болсон энэ орон хөөрхий. Хэрвээ тэд хоорондоо үгсэн хуйвалдаж идэж байх үед эсвэл дараа нь байдал эвгүйтэж хэн нэгэн нь баригдах дээрээ тулбал бусад нь араас нь чирэгдэхгүйн тулд хамсаатнаа нийлж байгаад хамгаалж үлдээнэ. Учир нь нэг нь л хэрэгт унахад хамт идэж уусан нөгөө хэд нь өөрсдийг нь бариад өгнө гэж айгаад олуулаа нийлж байгаад л татаад авчихна. Энэ талаас нь харвал Парламентийн засаглал гэдэг бол угтаа олон тооны бүлэг мафиас бүрдсэн засаглал. Мафийн засаглал гэсний учир нь бүлэг хүмүүсийн олныхоо тоогоор хүч түрсэн хуйвалдаан, хамтарч идэж уугаад хариуцлагаас бие биенээ татаж авардаг механизмаар ажилладаг гэсэн ухаантай юм. Тийм учраас л нэгийг нь шалгах гэхээр бусад нь олуулаа нийлж хамгаалж дайраад, дээрээс өгсөн чиглэл тушаалаар хэргийг чимээгүй хаалгана, үгүй гэвэл нь хална, харин зөвшөөрвөл нь тушаал дэвшүүлнэ. Гол нь хичнээн идсэн ч хэрэгт унадаггүй ийм ашигтай талтай болохоор нь л бүгд хоорондоо холбоо сүлбээтэй олон мафи шиг ажилладаг. Мэдээж төр барих хүмүүсийг уламжлан бэлтгэдэг нам чухал ч, төрийн засаглалын хэлбэр оновчтой зөв байхгүй бол нам нь буруу гарын хүмүүсийн гарын тоглоом болдог гэдгийг харуулж байгаа юм. Харин гадны өндөр хөгжилтэй орнууд ганц хүнд бүх эрх мэдлийг нь өгөөд тэр хүн нь өөрөө засгийн газраа байгуулаад доод хүмүүсээ өөрөө захирдаг, хянадаг, хүмүүсээ халж сольдог эрх мэдэлтэй болохоор нь тэр улсын ард түмэн ганцхан ерөнхийлөгчтэйгээ тооцоо боддог. Харамсалтай нь энэ улсыг парламентын засаглалтай хэвээр нь байлгах сонирхолтой, энэ нь тэдэнд ашигтай болохоор хэрвээ ард түмэн та нар энэ улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болговол тэр ерөнхийлөгч чинь баяжихын тулд орос, хятад хоёроос олон доллар хахуульд авах юмуу сүрдүүлгэнээс нь айгаад худалдана гэх мэтийн сонин сонин яриа дунд нь явуулж мунхруулаад байдаг. Гэвч тийм амархан юм гэж байдаггүй юмаа. Ямар зах дээр зардаг амьгүй бараа байгаа биш дээ. 1,5 сая ам км нутаг дэвсгэрийг 3 сая хүнтэй нь хамт хэдэн доллараар зарах юм гэнэ. Тэгж хэлснийх нь зоргоор хэзээний үндсэрхэг үзэлтэй монголчууд бүгд тэр улсын иргэн болохыг зөвшөөрөөд толгой дохиод сууж байх юм гэнэ. Нөгөө бүхэл бүтэн улсыг зарсан аймшигт гэмт хэрэгтэнг бусад орнууд найр тавьж орогнуулаад дэлхийгээс нуух юм байх аа. Гэтэл орчин үед хахуулиар битгий хэл дайн хийгээд ч эрхшээлдээ авдаг хөг аль хэдийнэ өнгөрсөн шүү дээ. Цаана чинь ганц улсад дотор нь иргэний дайн дэгдэхэд л хөндлөнгөөс оролцоод босоод ирдэг дэлхий байна, дээр нь гишүүн орнуудынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй НҮБ байна. Солонгосчууд хэдэн га газарт хүнс тариалахаар Африкт газар түрээсэлж, хоорондоо тохиролцоод байхад нь дэлхийн бусад орнууд нэг муу ядарсан ядуу орныг дээрэлхлээ гэж дургүйцэж дайрсаар байгаад болиулсан. Тэгээд ч Ерөнхийлөгчийн засаглал дангаараа төрд байдаггүй. Жишээ нь Америк гэхэд л Ерөнхийлөгчийн болон Конгрессын гэсэн хавсарсан засаглалтай явдаг. Мэдээж дээд,доод танхим гэсэн сонгодог хувилбартай. Тэдгээр танхим нь ард түмнээсээ шууд сонгогддог учир Ерөнхийлөгчөөс хараат бус, бие даасан байдалтай, дээрээс нь бүгд хаа хаанаа эрэмбэ дараатай, буцах холбоотой байдаг болохоор ерөнхийлөгчдөө шаардлага тавих эрхтэй байдаг. Ерөнхийлөгч бол зөвхөн бүтээн байгуулалт зэрэг улсын ажлыг гардан удирдах үүрэгтэй тэргүүн нь учраас улс орон, ард түмнийхээ амь амьдралын төлөө хийж бүтээх үүрэг хариуцлагаа үүрэх гээд завгүй ажилладаг. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс оронд намын эрх ашиг огтхон ч чухал бус, харин ерөнхийлөгч нь бүхэл бүтэн улс орны өмнө, хүн нэг бүрийн өмнө үүрэг хүлээгээд гарч ирсэн төдийгүй хожим нь ч бас эргээд ганцаараа буруутдаг учраас энэ үүрэг нь өөрт нь илүү чухал болж хувирдаг болохоор ядаж л ерөнхийлөгч нь нам руугаа шогшихгүй, намынхаа эрх ашигт үйлчилж бусад намтай тэмцэлдэх мэтийн утгагүй зүйлд хайран цаг хүчээ барахгүй, бас тийм шаардлага ч түүнд огт байхгүй. Түүний ажилд эцсийн оноог тавьж түүнийг дахин сонгож гаргадаг нь нам хүчин бус, харин ганц хүнийг нүд бүхэн ажиглаж харуулдаж, түүнд итгэл хүлээлгээд найдаж хүлээж суугаа, бас алдсан газар нь хариуцлага нэхэхээр отож суугаа 100 хувийн ард түмэн юм. Гэтэл манайд хэдэн арван парламентын толгойноосоо хариуцлага нэхээд, гуйгаад гувшсаар яваад эцэст нь аль нь ч үгүй хов хоосон хоцордог. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай орныхон хамгийн дээд эрх мэдэлтэй болохоор нь ерөнхийлөгчөөсөө, харин парламентын засаглалтай орон нь эрх барих дээд байгууллага болсон парламентаасаа хариуцлага нэхдэг. Тийм болохоор л манайхан дээд эрх мэдлийг атгаж засгийн газар байгуулж чиглүүлэх үүрэгтэй 76 гишүүнээсээ хариуцлага нэхээд л байдаг, шаардаад л байдаг, олон ч жил энэ тухай ярьж ирсэн ч, ямар ч үр дүнд хүрээгүй, бас цаашдаа ч үр дүнд хүрэхгүй. Мэдээжийн хэрэг шүү дээ. Энэ бүх хэрүүл уруулаас залхсан тэдэнд хэргээ тохох хэн нэгэн хүн хэрэгтэй болж ирнээ дээ. Олны зүгээс байнга ийм шахалт, хардлага ирж амар тайван байлгадаггүй энэ хэрэгцээ шаардлагаа дагаад өнөөх олон ноёд гишүүд нь эцэст нь бүх хариуцлагаа, бүх буруугаа чихэх хэн нэгэн хүнийг дундаасаа золионд гаргаж, элдвээр ухуулж итгүүлээд тийш нь олны зүхэл ширээлийг чиглүүлж, нүдийг нь бэлчээж дөнгөсөн болохоор ар хударгаар нь бүр ч айх аюулгүй, хардаж сэрдэх хүнгүй санаа амар идэж ууцгаадаг болж эхэлсэн. Тэгээд дараа нь муу юм гарах тоолонд л яаж ийж байгаад өнөөх онилдог байтайгаа холбож зохиогоод чихэж өгөөд л гүйцээ. Амихандаа өөрсдийгөө хариуцлагаас мултлан хэргийн эзэн тэр байна гэж түүн рүү хашгирч зааж өгөөд суудаг болцгоосон. Нэгэнт Ерөнхийлөгчөөсөө хүртэл илүү гарсан эрх мэдэлтэй 76 толгой дээр нь заларчихаад байхад тэд ар хударгаар нь хоорондоо үгсэн ямар ч булхай луйваруудыг хийж явах бүрэн боломж бололцоотой, тэгээд ч тэднийг хариуцсан, толгой мэдэн шийдэх эрхтэй хүн дээр нь байхгүй шүү дээ. Гэтэл тэдний өмнөөс, тэдний хийсэн бүх булхай луйврын төлөө тэр бүхий л бурууг нь ганц хүн авна гэдэг байж болшгүй зүйл. Тийм тэнэг зүйлд итгэнэ гэдэг бүр ч долоон дор зүйл. Хахуулийг ингэж ав, төсвийн хөрөнгийг тэгж ид, наад ажлаа ингэж буруу, алдаатай хий гэж тэр л бидэнд удирдаж зааж чиглүүлж байсан гэсэн далд утгатай ухааны юмыг ярьцгаадаг. Гэтэл Ерөнхийлөгч бол хуульд хориг тавих, шинээр санал оруулах, өршөөл үзүүлэх мэтийг хийдэг бэлэгдэлийн чанартай болохоос тэдний ажилд хөндлөнгөөс оролцох тэр тусмаа улс орны ажлыг гардан явуулах эрх мэдэл, тийм үүрэг хариуцлага ч хуулиараа байхгүй. Тийм ажлыг тэд л өөрсдөө хуулийн дагуу хүлээж авсан. Бид хийгээгүй, тэр хийсэн гэж хэлж байгаа нь түүнийг бүтээн байгуулалтанд санаачлагатай оролцсон явдлыг нь далимдуулж байгаа хэрэг. Тэр хүн зүгээр л билэгдлийн чанартай Ерөнхийлөгч байж, хэл амгүйхэн шиг амиа аваад хал балгүй явж чадахгүй байсан шалтгаан нь өөрийнх нь дотоод онцлог, хувь хүний энергийн тогтолцоотой нь шууд холбоотой. Учир нь бүтээлч хүн гэдэг угийн хаа явсан газраа хэзээний л бүтээлч явдал мөртэй, юм хийж бүтээж гараас нь гарахгүй л бол санаа нь амардаггүй, хийсэн бүтээснээ хараад баярлаж сэтгэл нь ханадаг, бас тийм хүн бүхнийг өөрөө санаачилж, өөрөө гардан явуулах гээд дайраад л байна, юм бүхнийг шинээр бүтээн босгох гэж нухаад л, хийгээд л, зүтгүүлээд л байдаг төрөлхийн чанартай. Ер нь ч тэгээд үе үеийн 76 толгойтонгууд идээд л буудаг нь ард түмэн тэдний барааг хаа нэг харахдаа ядаж нэр усыг нь ч гүйцэд тогтоож амжихааргүй хэтэрхий олон буюу шинэ хуучинтайгаа нийлээд толгой эргэм хэдэн зуун ноёд түшээдийн дунд эргүү төлөг шиг дунд нь эргэлдэхдээ тэднийг хэн нь хэн бэ гэж дотор хүнийг нь ялгаж салгаж таних нь битгий хэл, юун гишүүн нэг бүрийн гадаад алхаа гишгээг хянах, хариуцлага нэхэх, ёстой үлгэр амилуулахыг оролдоно гэж энийг л хэлдэг байх. Нэгэнт хамтын хариуцлага гэж байдаггүйгээс хойш бүхлээр нь тавьж явуулахаас өөр замгүй. Олны газар бүгд бужигнаж сатаарах хоорондуур хэрэгтэнгүүд сэмхэн оргодог шиг тэдний хэн нь ч хариуцлага хүлээхгүй дундуур нь гулгаад л яваад өгнө.
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • Монгол (103.10.22.42)
    Тухайн улс орон бүхэлдээ авилгад идэгдсэн байгаа нөхцөлд авилгатай тэмцэх нэрийн дор голд тавьсан дэгээнд азгүйтээд таараад орсон хэдэн жижигхэн жараахай, бусдаасаа илүү бөндийж анхаарал татсан хэдэн бор шувууг сүрэг дундаас нь бариад улс нийгэм цэвэршихгүй. Энэ бол мөн чанартаа өөрсдийгөө хуурсан тэнэглэл. Энэ хээл хахууль, авилгал, хөрөнгө шамшигдуулалт хаанаас бий болж, чухам юу түүнийг цэцэглүүлэн хөгжүүлж байна, тэр үндсийг нь таслахаас нааш хичнээн олон мянган мөчир тайрлаа ч нэмэргүй, доороос нь хэсэг хугацаа өнгөрсний дараа гэхэд шинэ шинээр мөчрүүд ургаж гарч ирээд тэдний орыг залгачихсан сууж байна. Учир нь манай төр улсын үндэс суурь нь буруу тогтолцоотой болохоор чөлөөтэй идэж уух боломжийг нь аяндаа нүднийх нь өмнө бэлээхэн тавьж өгөөд байхад өөрийн эрхгүй авах идэхийн дон хүсэл шунал нь өдөөгдөөд, сэргээд л байна гэсэн үг. Ийм том шалгуурыг зөвхөн өндөр ухамсартай, дотоод чадал тэнхээтэй хүмүүс болон Дашбалбар, Энхбаяр мэтийн эрдэмтэн улс төрчид л давж гарч шударгаар ажиллаж улсдаа зүтгэж чадна, харин бусад нь бүгд унана. Жинхэнэ номын хүмүүс хэзээнээсээ бусадтай адилгүй, тэдэн шиг өнгө мөнгөнд хууртагддаггүй, гүн гүнзгий бодолтой, алсын хараатай хүмүүс байдаг бол бизнесмэн улс төрчдийн хувьд ийм хүний нүд нь өөрийн эрхгүй олз ашиг хайгаад тэнээд явчихдаг мэргэжлийн өвчтэйг хэлэх үү, манай баячууд гараа хүлүүлээд суугаад байж яасан ч чадахгүй, тэвчих ч үгүй. Гэтэл төр бол улсын үндэс. Үндэс нь ямар байна, тэндээс тийм л үр дүн, үр дагавар урган гардаг. Тийм болохоор л төр засаг нь ямар байна, улс орондоо тийм л байдлаар бүхэлд нь нөлөөлж байдаг. Дарга нар нь бүгдээрээ дугуй дугуйгаараа нийлээд идэж ууж, авилгал хээл хахууль авч байгааг харсан ямар ч хүн , өө ингэж болдог байх нь гэж бодоод адилхан дуурайгаад эхэлдэг. Учир нь хүмүүс өөрөөсөө илүү өндөрт гарсан, бусдад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн том дарга улс төрчид, алдартай дуучид, жүжигчид, тамирчид гээд тухайн нийгмийн том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл битгий хэл хувцаслалтыг нь хүртэл дагаж дуурайдаг. Тэдний хийж буй бүхнийг зөв гэж бодоод тэдэн шиг болохыг хүсч гишгэсэн мөрөн дээр нь араас нь гишгэж дагаж явдаг. Харин дээдэс, ноёд түшмэдүүд нь бүгдээрээ л хэдэн биенийхээ идэж уусныг гадарлах, мэдэх болохоороо хэн ч энэ талаар ам ангайхгүй, бас хэн нь ч бие биенээ оролдохгүй, оролдохоосоо ч айна. Чи идсэн гэвэл өнөөх нь хариугаа аван өөрийнх нь булхай луйврыг зарлах учир чимээгүйхэн өнгөрцгөөнө. Харин өөрсдөд шиг нь ууж иддэггүй, хуйвалддаггүй хүн тэдний дотор байвал бүгд түүнийг гадуурхана, зайлуулахын бөөн түүс болцгооно. Шалтгаан нь мэдээж түүнийг хажуунаасаа, улс төрөөс зайлуулаж ямар ч хяналтгүй дураараа идэж уух гэсэн санаархал, бас булхай луйврыг нь илчилж зарлачих вий гэсэн айдас нь тэднийг байж сууж ядахад хүргэнэ. Нотолгоо нь өнөөх олон шалгадаг мөрддөг газрууд нь нийлээд ч хийсэн хэргийг нь олж, тэр хүнийг хэрэгт унагаах гээд чадалгүй аргаа барахдаа ямар ч хохирогчгүй, ямар ч гэрчгүй, ямар ч нэхэмжлэгчгүй, бас түүнтэй ямар ч холбоогүй хэргүүдийг хилсээр тохсон явдал нь өөрөө эргээд тэр хүний ямар шулуун шудрага хүн болохыг нь нотолсон хөдлөшгүй баримт болон үлдсэн юм. Жаахан юм ойлгодог ямар ч хүн юу болоод байгааг, бас түүнийг өнөөгийн нийгэмд нэн ховорт тооцогдох шудрага хүн болохыг нь тунхаглан зарласан тийм л ил цагаахан тонгоруу зарлал байлаа. Нэгэн цагт түүн рүү хүн явуулж архины үйлдвэрийг авч өгвөл 500 саяыг шууд бэлнээр нь өгье гэж хэлүүлээд бүтэлгүйтэж өнөөх нь өрөөнөөс нь бангадуулаад гарсан гэдэг түүх үнэн юм байна гэсэн хардлага, хожмын ухаарал төрж билээ. Ийм хэтэрхий шулуухан шудрага хүнээс дотроо айж болгоомжилдог ноёдууд олон байсан нь лавтай. За энэ ч яахав. Мэдээж тэд олны анхаарлыг хандуулах нэг бай сонгож авахдаа хамгийн түрүүнд зайлуулахыг хүссэн хүн рүүгээ хорт сумаа онилон нэг сумаар 2 туулай буудахыг оролдоно. Тэдний оронд өөр хүн байсан бол бас л тэгэх байсан биз. Ер нь хаа сайгүй хүмүүс бүгдээрээ л өөрсдийнхөө дундаас хэт онцгойрч ялгарсан хүнийг дотроо атаархсандаа, хорссондоо, дийлдэхгүй болох нь гэж айсандаа боломж нь таарвал зайлуулах нууцхан хүсэлтэй явдаг шүү дээ. Ард түмний нэг хэсэг нь тэдний башир залинд хууртаж бүх анхаарлаа түүнд хандуулж байх хооронд, нөгөө хэсэг нь яахаа мэдэхгүй алмайрч байх хооронд нь нэг л мэдэхэд тэдний дараачийн хүмүүс гарч ирээд дахиад л баахан шинэ хуучны дунд олны анхаарал хэтэрхий тарамдаж самгардан болж буй үйл явдлыг ойлгож ухаарах ухаан сэхэл авах боломж нь гарч өгдөггүй. Ингэж түмнийг манартаж байх хооронд өнөөх шинэ хуучнууд нь нийлж далимдуулан далдуур идэж цадаад нэг сайн дампууруулж аваад явангуут дахиад л тэдний араас өлсгөлөн шинэ үе бөөн бөөнөөрөө гарч ирээд бас л ханаж цадах үедээ бөөн бөөнөөрөө яваад өгнө. Эцсийн эцэст манайх шиг хамгийн дээд эрх барих байгууллага нь олон арван толгойтой нөхцөлд бүх бурууг хэн нэгэн, ердөө ганцхан хүн рүү чихэж үүрүүлээд болчихсон юм шиг боддог энэ бүхэнд үнэхээр ямар ч утга учир гэж алгаа. Дээрээс нь хөшигний цаана өрнөдөг өөр нэг гол үйл явдал бол бусад нам хүчин, бүлэглэлүүд нь эрх барьж буй намаа юм хийж бүтээж ард түмэндээ үнэлэгдэх вий, тэгвэл ард түмэн нь тэр намд саналаа өгч бусад намаа тоохгүй болох вий гэсэн айдас ялагдсан намуудын тархинд байдаг учраас тэд бие биеэ үргэлж хойш чангааж, ажилд нь саад учруулахыг санаархаж байдаг. Нэгэнт улс төрчдийн өөрсдийнх нь хувь заяа, дахин сонгогдох эсэх гээд бүхий л амь амьдрал нь намынх нь ялалтаас шууд хамааралтай байдаг учраас тэд хамгийн түрүүнд эх орныхоо эрх ашгийг бус, харин намынхаа эрх ашгийг нэгд тавьдаг. Нэг ёсондоо парламентын засаглалын тогтолцоо нь тэднийг улс орныхоо ашиг сонирхлыг бус, харин намын эрх ашгаа нэгд тавихад хүргэдэг буюу ийм шахаанд тэднийг өөрийн эрхгүй оруулдаг гэсэн үг юм. Нам хүчнүүд ингэж өвөр зуураа тэмцэлдэж, ядаж л олон ургалч үзэл нэрийн дор бие биенээ хойш татаж чангааж байхдаа улс орны хөгжлийг сааруулж, зогсонги байдал руу түлхдэг. Хэрвээ эрх барьж буй нам бүтэлгүйтэж, улс орны байдлыг хүндрүүлж унагаавал өрсөлдөгч намууд нь дотроо бүр ч ихээр баярлацгаана. Учир нь энэ бол тэдэнд эрх барих, өөрсдөд нь эрх шилжих боломж гарч ирэхийн дохио юм. Нөгөө талаас, эрх барьж буй нам атгаж авсан эрх мэдлээ ашиглан энэ байр сууриа цаашид ч алдалгүй хадгалж байхын тулд өрсөлдөгч намуудынхаа гол толгойг хага цохих, тэдний хүчийг сулруулж замаасаа бүрмөсөн зайлуулах оролдлогыг хийдэг. Ингэснээр тэдний хаанчлал аюулгүй, удаан үргэлжлэх боломжтой болно. Энэ бүхнээс болж цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хооронд эвлэршгүй дайсагналцал, дотоод гүнд нь тайлж дийлшгүй их үзэн ядалт аажмаар хуримтлагдан бий болно. Эцсийн дүнд хоорондоо өсөрхөж дайсагналцсан ангархай төр засаг, үзэл бодлоороо хуваагдаж зөрчилдсөн хагархай ард түмэн, тэдний дунд хаягдахдаа хаягдаж, чирэгдэхдээ чирэгдэж явдаг хөгжил буурай, тархай бутархай орны дүр зураг цаг хугацаатай хамт улам бүр тодрон гарч ирсээр, байдал бүхэлдээ улам дордсоор байх нь гарцаагүй юм. Учир нь парламентын засаглалтай байсан цагт энэ тэмцэл хэзээ ч зогсохгүй, харин ч улам бүр хүчээ аван гүнзгийрч, улам гүнд шигдэнэ. Тэд ч энэ ашигтай байдлаа цааш үргэлжлүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлагчийн засаглал гэх мэтээр ард түмнээ худлаа мунхруулж тархийг нь угаасаар байх болно. Гэвч байдлыг ингэж эцэст нь тултал мушгиж хүндрүүлснээс болоод хий нь дүүрсэн галт уулын дэлбэрэлт шиг огцом тэсрэлт өгч, цаг үеийн аргагүй шаардлагаар энэ тогтолцоог эрс өөрчлөх тэр үед л энэ бүхэн дуусч зогсоно гэсэн үг. Хэдийгээр парламентын засаглал сайн, өөр сонголт байхгүй, өөр явах замгүй гэж олон жил ухуулан рекламдаснаас болоод тэрэнд нь монголчууд бүгд тархиа угаалгачихаад өөрөөр харж, өөрөөр сэтгэж чадахгүй болчихсон байгаа ч гэсэн, мөнхийн юм гэж байдаггүйгээс хойш мөнхөд нэг л байрандаа, үүрд мөнхөд парламентын засаглалтай орон хэвээрээ байна гэж мунхарна гэж юу байхав дээ. Нэг л өдөр бүгдээрээ монгол хэмээх жижигхэн тогооноосоо гараад дэлхий ертөнцийг эндээсээ тольдон харах үедээ дэлхийн бусад хөгжингүй улс орнууд ерөнхийлөгчийн засаглалтай яаж урагшилж байгааг, үсрэнгүй хөгжсөн орнууд цөмөөрөө ганц лидер хүний удирдлаган дор нэгдэх үедээ ямар хурдтай хөгжиж дэвшсэн түүхтэйг нь таньж мэдэж авахын сацуу өөрсдийгөө яагаад ийм байдалд хүрснээ ухаарч эхэлнэ.
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • Монгол (103.10.22.42)
    Учир нь Ерөнхийлөгчийн засаглалын үед шийдвэр гаргахдаа илүү хялбархан, шийдэмгий, хурдан байдаг учраас улс орны хэмжээний ажил, бүтээн байгуулалтууд цаг алдалгүй, богино хугацаанд хурдтай өрнөж явагддаг давуу талтай. Тэнд манайх шиг 5-р цахилгаан станц барих мэтийн бүтээн байгуулалтын чиглэлийн томхон ажлууд нь олон жилээр яригдаж, дөлж дуншиж байж шийдэгддэг газар биш ээ. Дээрээс нь Ерөнхийлөгчийн засаглал нь тогтвортой учир манай парламентын байгуулдаг ЗГ шиг байнгийн огцорч солигдож улсын ажил цалгардуулна гэж байдаггүй болохоор төлөвлөсөн ажлууд нь хугацаандаа, саадгүй хийгдээд хийгдээд дуусдаг. Дэлхий дээр парламентын засаглалтай орон цөөнгүй байдаг ч, энэ засаглал нь дотроо хавсарсан, хагас зэрэг олон төрөлтэй. Ихэнх нь парламент хэмээх хууль тогтоох байгууллагадаа төр засгийн эрх бариулдаггүй, харин дан ганц хууль тогтоох үүрэгтэйгээр ажиллуулдаг болохоос засаг бариулах нь битгий хэл оролцуулдаг ч үгүй. Мэдээж хууль тогтоох гэдэг утгаараа эрх мэдэлтэй байгууллагынхаа нэг болгон дэргэдээ хавсруулж засагладаг. Жишээ нь, Япон парламентын засаглалтай орон гэгддэг ч эзэн хаантай, дээрээс нь ерөнхий сайд нь эрх мэдэл ихтэй, улс орноо авч явдаг гол хүн нь байдаг. Гэтэл манайхан иймэрхүү янз бүрээр хавсарсан орнуудыг нь хүртэл парламентын засаглалтай орны тоонд оруулж нийлүүлээд тоог нь өсгөж харуулаад байдаг нь буруу юм. Харин манайх шиг бүгд найрамдах парламентын засаглалтай орон 50 орчим байдаг ч, тэдгээр нь Латви, Эстони, Тимор, Ирак, Серби, Мальт мэтийн хуучин цагт өөр харийн орны мэдэлд, бас ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон нэг намын тогтолцоотой байгаад парламентын засаглал руу шилжсэн жижигхэн, буурай орнууд байдаг. Хамгийн гайгүй ганц нь Герман хэдий ч Германы канцлер нь бараг л Ерөнхийлөгчийн засаглалтай орны хэмжээний эрх мэдэл ихтэй, тэр улсаа атгасан гол хүн байдаг. Харин манай урд хөрш Хятад гүрэн нэг намын тогтолцоотой ч намын дарга нь бүрэн эрхтэй Ерөнхийлөгч болдог. Манайх шиг Ерөнхийлөгчөө зүгээр л бэлгэдэл болгоод доороо хийсэн орон дэлхийд ердөө л 20 орон бий. Тэр нь Африкийн, Европын хэдэн жижигхэн орон, Пакистан мэтийн улсууд. Парламент нь ганц танхимтай төр барьдаг ийм засаглалын хэлбэрийг гадны судлаачид засаглалын хамгийн адгийн хэлбэр гэж үздэг. Парламентын засаглалтай байгаад засаглалаа өөрчилж өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн засаглалтай болгосон 20-иод орон байдаг. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх нь мэдээж. Орос гэхэд социализмын дараа парламентын засаглалтай орон болсон ч, дараа нь болиод Ерөнхийлөгчийн хагас засаглалтай орон болон засаглалаа шилжүүлсэн байх жишээтэй. Шалтгаан нь хээл хахууль, авилгал шамшигдуулалт хэт задгайрах хандлагатай болсонтой нь холбож тайлбарладаг. Бямбасүрэн гуай Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөхдөө ардчилал гарсны дараа түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх үеэр ердөө 4-хөн сарын дотор улсын төсвийн талыг нь тэр үеийн ноёдууд хуваагаад идчихсэн ч, эзэнгүй юм шиг хэн ч энэ тухай сөхөлгүй чимээгүй өнгөрсөн тухай, бас хуучин социализмын үед жаахан мөнгө алга болоход л хойноос нь бөөн эрэл хайгуул болж хүмүүсээ дуудаж байцаадаг байсан тухай дурсан ярьж байна лээ. Өмч хувьчлал гэж өдөр шөнөгүй бужигнаж байхдаа өнгөрсөн 70 жилд монголчуудын хөлс хөдөлмөрөө урсгаж босгосон улсын бүх хөрөнгийг хувь хувьдаа үнэгүй завших нь завшиж, арын хаалгаар хахууль авч зарах нь зараад авсан нөгөө хэд нь бүх тоног төхөөрөмжийг нь төмөр болгож ачсаар эцэст нь ганц Эрдэнэтийнхээ ачаар дөнгөн данган амь зуудаг ядуугийн туйл, картын архинд дугаарласан өлсгөлөн нүүрлэсэн гамшгийн хэмжээний орон болж хувирсан. Өнгөрсөн алдаа ч яахав, гол нь тэр авилгал хээл хахууль чинь парламентын засаглалтай хамт гарч ирсэн болохоос хэзээ хойно тэнгэрээс унаад ирээгүй гэдгийг ухаарах нь чухал. Нүднийх нь өмнө сүндэрлэсэн их мөнгө өөрийнх нь бүрэн мэдэлд, бас дээрээ даргагүй хүн чинь удаан харж тэсэхгүй шүү дээ. Ширээн дээр нь улсын гэгдэх яг таг хариуцсан эзэнгүй дундын мөнгө сул хэвтэж байхад өнөөх мөнгө рүүгээ хэсэг ширтэж ширтэж бодлогширч сууснаа шунал нь хөдлөөд гэнэт шийдэмгий босож үүдээ түгжиж аваад бүгдийг нь халаасандаа чихэж аваад л дуусаа. Өнөөдөр багаханыг авч байгаа хүн байлаа ч, маргааш ихийг авдаг болон хувирна. Нийгэмд авилгал хөгжихдөө мэдээж аливаа юм хөгжиж эхлэх үедээ эхэндээ хамрах хүрээ бага, чимээгүй анзаарагдамгүй байдлаар явагддаг ч, тэр нь яван явсаар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам хүчээ авсаар эцэстээ дуутай тэнгэр шиг болтлоо хувирчихдаг. Мэдээж тэр үед гэнэт сэхээ орсон нийгэм буруутанг хайж эхэлнэ. Эцсийн эцэст энэ бүхэн бол парламентын засаглалын цоорхой нь хүмүүсийг ийм байдал руу хар аяндаа түлхэж, дэвэргэж өөгшүүлдэгтэй холбоотой болохоос биш, аль нам засаг барихаас хамаарахгүй явагдах процесс, тэр дундаа ганцхан хүнээс хамаараад бий болсон зүйл огтхон ч биш юм. Буруутан идэвхтэй хайж 76 толгойгоо тэнэг мулгуугаар нь дуудаад салахгүй байсан нийгэмд өгөөш болгохоор бүх бурууг түүн рүү чихэхэд гэнэн сэтгэхүйтэй зарим нь, ялангуяа улс төрийн далд зорилготой, цаанаа явуулгатай худал мэдээллийг нийгмийн мэдээлэл идэвхтэй хүлээж авдаг хот суурин газрынхан олон жилийн турш тэрэнд нь тархиа бөмбөгдүүлж чихүүлсэн болохоор шууд л уухайн тас хүлээж авсан. Учир нь тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйд энэ бүх үйл явдалд буруутан үгүйлэгдэж, буруутгах хэн нэгэн ус агаар шиг их хэрэгтэй байсан болохоор зарим нь утгагүй гэдгийг нь мэдэж байсан мөртлөө л зориуд итгэхийг хүссэн байх л даа. Ер нь ч тэгээд хүн төрөлхтөн анх үүсэхэд хамт бий болсон хаант засаглал хэмээх ганц удирдагчийн дор ард түмэн нэгдмэл байдлаа хадгалж хөгжиж дэвшиж ирснийг монголчууд бүгд ойлгох цаг гарцаагүй ирж л таараа. Мянга мянган жилийн шалгуурыг давж ирсэн энэ засаглал орчин үед ерөнхийлөгчийн засаглал хэмээх боловсон хэлбэртэй болсныг тэд ухаараад зогсохгүй байгаль дээрх бүх адгуусан сүрэг, мал амьтад, айл өрх, албан байгууллага, улс орон гээд бүх зүйлсэд ганцхан тэргүүн байдаг, юм бүхэн дотроо ганцхан тэргүүлэгч, эзэн, удирдагч, жолоодогчтой байх ёстой удирдан жолоодохуйн жам ёсны энэ хуулийг дагах цаг заавал ирнэ. Учир нь нэг газар дээр 2 эсвэл түүнээс олон хаан буюу одоогийнхоор дээд эрх мэдэлтэй хүмүүс байж яасан ч болохгүй, хэрвээ тэгвэл улс гүрэн албатууд нь өөр өөр хүнийг сонгон дэмжиж, тэр хүмүүсээ дагаад дотроо хагарч бутран эцэстээ хуваагдаж салж сарнихад хүрэх аюултай. Цаг хугацаатай хамт юм бүхэн урсаж улиран арилж, шинээр бий болж хувиран өөрчлөгдөж байдгаас хойш буруу гажууд бүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Харин тэр үед гарах гарц байгаа гэдгийг бүгдээрээ санаж байх нь чухал. Ер нь цаашдаа манайд илүү сайн таарах засаглалын оновчтой хэлбэрийн талаар хэлэлцүүлэг хийх, судалгаа явуулах, ном бүтээл туурвих сонирхолтой хүмүүс энд дэвшүүлсэн санаануудыг маань дураараа ашиглаж, бүр бүтнээр нь хуулсан ч болно шүү. Улс орон маань таарч тохирохгүй засаглалаас болж яст мэлхий шиг гэлдэрч явахыг нь харахад хэцүү, санаа зовнилтой байгаа болохоор эх орныхоо төлөө чаддаг мэддэг бүхнээрээ зүтгэх үүрэгтэй нэгэн иргэнийхээ хувиар санаагаа ойлгуулах гэж энд бараг л хашгирах нь холгүй, сэтгэгдэл биш нийтлэл шиг болтол нь нуршчихлаа. Мэдээж одоо ерөнхийлөгчийн засаглалын тухай мянга ярилаа ч, энэ асуудал тийм амар шийдэгдэхгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ үр суулгах гэж хичээж байна. Үр томроход хугацаа ордог учраас эртнээс суулгахгүй бол хөгжил хойшилсоор байх болно. Энэ үр санаа цагийн явцад ургаж томрохдоо аажмаар олны дунд түгсээр 10 жилийн дараа л энэ асуудал бүх нийтийг хамарсан хурц асуудал болон тавигдаснаар монголчууд сонголтоо хийхэд бэлэн болох байх. Тэгээд ч иргэн бид, хувийн байгууллагууд хийж бүтээх гэж энэ олон жил дор дороо асар их хөдөлмөрлөж хөгжлийг бага багаар урагшлуулж байгаа ч, төр тушаа болоод олигтой урагшилж чадахгүй хойш чангаагаад салахгүй байна. Төрийн ажил гэж шулуухан хэлэхэд иргэдээс хураасан татварын мөнгөө нийгэмд буцаагаад хуваарилахаас өөр юмгүй шахуу, зам нь хүртэл дээрээс нь идэж нимгэн, хулхи тавигдах юм. Хаа сайгүй л идэж завшаад байхаар улс хөгжихөд хүнд дараа, ачаа нэрмээс болоод байна. Бид хөгжиж цэцэглэмээр байна, бүр үсрэнгүй өндөр хөгжилтэй орон болмоор байна шүү дээ. Ядуурал бол нийгэмд муу муухай бүхэн дэлгэрэх суурь болдог учраас тийм газарт ажилгүйдэл, янз бүрийн хямрал, нийгмийн бухимдал, амьдрах орчин нөхцөл нь дорой, авилгал хээл хахууль, ядуурал, архидалт, гэр бүл салалт, бага насны хүүхдийн хөдөлмөр, хүчирхийлэл, биеэ үнэлэлт, хүний наймаа, хар тамхи, хулгай дээрэм гээд янз бүрийн гэмт хэрэг амьдралын гачигдал дутагдалаар дүүрэн амьдрах сайхан биш байна. Нэгэнт Парламентын засаглал хэмээх ямар ч хариуцлагагүй төр засагтай байснаас Ерөнхийлөгчийн засаглалаар ганц хүнээс хариуцлага нэхээд отоод сууж байсан нь хамаагүй дээр юм. Ямар ч юм тодорхой буух эзэнтэй, буцах мөртэй байх ёстой. Тэгж л байж үүрэг хариуцлагын асуудал бодитоор гарч ирнэ. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай бол одоогийнх шиг намын эрх ашиг, бүлэглэлүүдийн сонирхол улс орны эрх ашгаас өмнө нэгд тавигдахаа болино. Тэгээд ч Ерөнхийлөгчийн засаглалтай, дээд эрх мэдэл ерөнхийлөгчийн гарт байдаг бол хэн л тэрэнтэй эрх мэдэл булаацалдаад олуулаа босч ирэх вэ дээ. Намын ноёрхол, засгийн эрх булаацалдан тэмцэлдэх үед энэ тэмцэлд маш олон, олон хүн татагдан ордог бол ганцхан хүний тушаалын төлөө өөдөөс нь босч тэр тушаалыг нь булаахаар хэдэн арван хүн даргатайгаа, бас хоорондоо энэ суудлын төлөө өрсөлдөж тэмцэлдэнэ гэж байхгүй, ингэх ч боломжгүй. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол дарга цэрэгтэй буюу дарга ажилтантай адил. Ямар ч байгууллагын ажилтнууд нь даргыгаа дарангуйлагч гэж үздэггүй. Учир нь бүх нийтийн төлөөлөл болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж гарч ирсэн даргынхаа ачаар буюу тэр даргаасаа тэдгээр доод хүмүүс нь өөрсдөө сонгогдож томилогдоод цалин авч амьдарч байгаа болохоор даргын тушаал хэрвээ илт буруу шийдвэр биш л бол хааны зарлиг л гэсэн үг. Тийм болохоор л дарга бол дарга, цэрэг бол цэрэг байж чаддаг. Дарга байгууллагаа чиглүүлж, төлөвлөж, зохион байгуулж удирдах үүрэгтэй, ажилчид нь даргынхаа тушаалыг үг дуугүй биелүүлж, хий гэсэн бүхнийг нь амжуулж хийж гүйцэтгэдэг байх үүрэгтэй. Чухамдаа ийм учраас л өндөр хөгжилтэй орнууд дарангуйлагч сонгож байна гэж үздэггүй, харин тэд хөгжил дэвшлийн төлөө гэсэн ийм л санаачлагатай, хийж бүтээдэг чадварлаг дарга лидер хүнийг сонгоод, түүнд хийх бүх эрх мэдлийг нь өгдөг. Хэрвээ хэн нэгэн төрийн том албан тушаалтан ерөнхийлөгчөө шүүмжилж үг сөрөөд ажил явуулахгүй байвал ард түмэн нь түүнийг даргынхаа үгэнд орсонгүй, халах хэрэгтэй гэж үзэн дургүйцлээ илэрхийлдэг. Обамагийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцээд ард түмэндээ шүүмжлүүлдэг тэр нэгэн генерал шигээр гэсэн үг. Дарга бол дарга, ажилтан бол ажилтан шиг байж өөрт оногдсон тус тусын үүргээ гүйцэтгэх ёстой гэж үздэг учраас тэр. Тэгээд ч өөрсдийнх нь сонгосон ерөнхийлөгчийг гоочилж, ажлаа хийхэд нь саад учруулахыг тэд тэвчихгүй. Эцсийн эцэст ерөнхийлөгчтэй тооцоо бодож, хариуцлага нэхэх эрхтэй хүмүүс нь зөвхөн ард түмэн юм. Тэр ерөнхийлөгч нь ч гэсэн ард түмэндээ юу хийж бүтээж чадахаа харуулах гэж байдаг бүх чадвар, боломжоо шавхаж мэрийхээс биш, намдаа үйлчлээд зүтгээд байх юмуу эсвэл өөр зорилготой юм хийгээд байвал ард түмэн нь бухимдаж дургүйцээд ганц хүнийг дор нь барьж идэх шахдаг болохоор ерөнхийлөгч нь улсынхаа эрх ашгийг нэгд тавьж ажиллахаас өөр гарах гарц түүнд байхгүй. Тийм болохоор тэр ерөнхийлөгч ард түмнийгээ зөвхөн өөртэй нь тооцоо бодно, түүнээс хаашаа ч зайлах аргагүй, сайн ажиллавал ард түмнээсээ дахин сонгогдоно гэдгээ цаг үргэлж мэдэрч ухамсарлаж байдаг нь арга ч үгүй юм. Бас тэр хэрээрээ доод хүмүүсээ хатуу барьж захиран улс орноо аль болох зөв удирдаж чиглүүлэх гэж мэрийж чармайхаас өөр яахав. Улс орон гэдэг нэгэн хөлөг онгоцтой адил. Тэр хөлөг хаашаа явж хаана хүрэхийг, яаж түүнд хүрэхийг хөлгийн ахмад л мэдэж залуурдах үүрэгтэй байдаг. Харин манайд 76 өөр толгой ийш нь ч нэг, тийш нь ч нэг эргүүлж онгоцны жолоогоо булаацалдаад тогтсон алс хэтийн зорилго ч гэж алга, түүнд хүрэх тодорхой төлөвлөгөө ч гэж алга. Хаанаас салхи үлээж байна, ийш тийшээ эргэлдэн захгүй далайд дэмий л хөвж явна. Энэ хөлөг хаана хүрэхийг, хаашаа явж байгааг тодорхой бодож төсөөлж, төлөвлөж байгаа хүн энд ганц ч алга. Ердөө ганцхан улс төрч л энэ замаараа цааш явбал энэ орныг юу хүлээж байгааг хэд хэдэн удаа маш оновчтой прогноз хийж ярьж байсан. Харамсалтай нь, эрхтэн дархтангуудын золиос болсон тэр хүний үнэн сэтгэлийн яриаг нь ч ойшоож сонсдоггүй, ухаж ойлгодоггүй хүмүүс олон байдаг болохоор хүмүүсийн чихний хажуугаар тэр үнэн яваад л өнгөрдөг. Хэрвээ өмнөх жишээг уснаас газар дээр буулгавал аль нэг багийн тоглолттой адилхан болно. Учир нь аливаа улс орон гэдэг дэлхийн дэвжээн дээр наадаж буй багийн тоглолттой ч бас адилхан юм. Мэдээж аль баг хожих нь хамгийн түрүүнд багийн нэгдмэл байдлаас хамаарна. Улс орны дотоодын тэмцэл зогсох үед олны сэтгэл санаа үймрэхээ болиод гол зорилго руугаа хандах сөхөөтэй, урьд нь жижигхэн тогоон дотроо ноцолдсоор санах завгүй бараг мартагдах шахсан хамгийн гол чухал зүйлээ олж харах хараатай болж эхэлдэг. Мэдээж тухайн баг хэдэн гишүүнтэй байх нь хамаагүй, хамгийн гол нь багийн ахлагч бүх гишүүдийг ялалтанд уриалж, нэг зорилгын төлөө багийн ялалтын төлөө гэсэн нэг хүсэл эрмэлзлийн дор нэгтгэсэн цагт баг хүчирхэг болон хувирч оройлон гарч ирдэг. Энэ нь Алунгуа эхийн мэргэн сургаалиар таван сумыг нэгтгэхэд хэн ч хугалж чаддаггүй шиг гэсэн үг юм. Хэрвээ баг нь маш олон гишүүнтэй бол багийн ахлагч сонгож авсан төлөөллөөрөө дамжуулан доод бүх хүмүүсээ зохион байгуулалтанд оруулан хандах чиглэл, хүрэх зорилго болон хаагуур явж яаж зорилгодоо хүрэхийг зааварлаж удирдан чиглүүлснээр урдаа тавьсан тухайн зорилгодоо хүрдэг. Хэрвээ тэр багт өөр хүн лидер болохыг санаархан гарч ирвэл тийм хүмүүсийн тоолонгоор баг дотроо хуваагдан өвөр зуураа тэмцэлдэж, нөгөө хэсгээ илүү гаргахгүйн тулд замд нь байнга саад хийж, элдвээр хорлож, доош дарахыг хичээн хэн нь ч багаа ялаасай гэж хүсэхээ болино. Багийн ялалт гэдэг зүйл замхран мартагдаж юун тэрэнтэй манатай болно. Хэрвээ аль нэг тал нь багтаа ялалт авчирчихвал үзэгчдээс илүү үнэлгээ авч хүлээн зөвшөөрөгдөөд дийлдэхгүй болох тул хамтдаа ялагдсан нь дээр гэж үзнэ. Дэлхийн дэвжээн дээрх манай багийг харвал хагархай төр, бутархай ард түмэн буюу нэгдсэн нэг удирдагчгүй багийн гишүүд ямар арга төлөвлөгөөгөөр тогловол хожих тухай ямар ч төсөөлөлгүй, зүгээр л харагдсан зүгтээ эсвэл зөв байх гэсэн зүгтээ бөмбөгөө өшиглөх юмуу хажуунаас нь хэн нэгэн нь ийшээ шид гэхээр нь ийш нь шидэж, тийшээ шид гэвэл нь тийш нь өшиглөөд зөвхөн бөмбөгний араас л хөөж гүйхээс биш хаалга хаана байгаа, яаж тэнд хүрэхийг ёстой бүү мэд л байна. Нэгэнт зорилгоо олж харахгүй байгаа хүмүүс ганцхан бөмбөгөө өшиглөөд л байх хэрэгтэй гэдгээ л мэднэ, түүнээс өөр юу ч мэдэхгүй. Учир нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж гарч ирсэн цорын ганц хүн, багийн ахлагч л бүх гишүүдийг нэгтгэж зорилгодоо хүрэх арга замыг нь боловсруулж, хооронд нь холбож чиглүүлж, бүгдийг нь удирдаж зааварчилж чадна. Түүнээс биш тээр доор өөрсдөдтэй нь адилхан хэн нэгэн нь юу ч гэж яриад нэмэргүй, тоож сонсож хүлээж аваад дагах хүн ч гарахгүй. Тийм учраас л Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн нэг удирдлага, нэг чиг хандлага, нэг зорилгын дор нэгдвэл тэр ард түмэн урагшаа нэг зүгт хамтдаа харж, улс орны хөгжил дэвшил гэсэн хамтын нэг зорилгоо чиглэн бүгд хүчээ зангидаж, дотоодын ямар ч саад тотгоргүйгээр хурдтай, эрчтэй урагшлах нөхцөл боломж нь сая бүрэлдэн бий болно. Мэдээж хурдтай чадалтай багийн гишүүд нь гол ажлаа нугалахаас гадна тухайн лидер сонгож авсан доод хүмүүсээрээ дамжуулан нийгмийн бүх салаа салбарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан зорилготой төлөвлөгөөтэйгээр урагшлуулна. Эхлээд хүн ардынхаа амьдралын суурь нөхцөлийг нь ухаалаг байдлаар тавьж өгснөөр тэднийгээ зөвхөн өнөө маргаашийнхаа хоолны хойноос гэлдэрдэг байдлыг зогсоож чадна. Тэр цагт хүмүүст санасан бодсон бүхнээ чөлөөтэй хийж бүтээх, шинийг санаачилж уралдаж хөгжиж дэвших боломж нээлттэй болохоос гадна дэлхийн зах зээл дээр ямар, ямар салбарт хүч өрсөлдүүлэхээр боловсон хүчин бэлтгэж гаргаж ирэх, улмаар түүгээрээ дамжуулан дэлхийн хөдөлмөрийн хуваарьт өөрийн гэсэн баттай байр сууриа эзэлж байнгийн зах зээлтэй болох боломжтойг жинхэнэ лидер хүн л тодорхойлж, чиглүүлж, хүргэж чадна. Тэр цагт хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж, бүгд л урам зориг орон хөгжил дэвшил өөд нисэх нь нисэж, бусдыгаа дагаж гүйх нь гүйж, ер нь хүн бүр л өөрийн хүч чадал, чадварыг харуулахаар бүхий л боломж нөөцөө шавхан гаргана. Мэдээж ерөнхийлөгчийн засаглалтай орны ард түмэн нь ерөнхийлөгчөө сонгохдоо ямар шалгуурыг гол болгож харах нь туйлын чухал. Юуны түрүүнд цаад хүнээ хэр бүтээлч хүн бэ гэдгийг нь дэнслэх хэрэгтэй болно. Учир нь та нэг сайхан ажилтан хөлслөөд авдаг, өнөөх нь ажил ч хийхгүй сайхан ярьдаг, энд ч, тэнд ч өрөөнд орж хэсээд хүмүүсийг найраад зугаацаад байвал уур чинь хүрнэ биз дээ. Та мэдээж тэр хүнд сул мөнгө, цалин өгөөд суухгүй нь лав. Тэгээд ч энэ албан тушаалд ямар онцлогтой хүн гарч ирэхээсээ хамаараад улсын ажил өөр өөрөөр явагдаж эхэлнэ. Хэрвээ ам нь хөдөлдөг хүн гарсан бол засгийн газраа байгуулчихаад юу хийхээ тэдэнтэй хамтарч хэлэлцэж төлөвлөөд л түүний ажил гүйцээ.Тийм хүн доод хүмүүсээ шахаж шаардаад, загнаж зандраад шавдуулаад байхаас өөрөөр байж чадахгүй. Харин гар нь хөдөлдөг бүтээлч хүн гарч ирсэн бол ажлыг урьдын тогтсон хуучин голдирлоор нь явуулна гэж яасан ч байхгүй, тэгэхийг зөвшөөрөх ч үгүй. Тийм хүн бүхнийг өөрөө санаачилж, өөрийн гараар гардан явуулахыг л хичээнэ. Тэр цоо шинэ ертөнцийг бий болгохыг мөрөөднө, юм бүхнийг шинээр бүтээн босгох гэж оролдоно. Учир нь ганцхан бүтээлч сэтгэлгээтэй хүн л юм бүхнийг цоо шинээр, бүтээлчээр харж сэтгэж, хар аяндаа ямар нэгэн зүйлийг хэлбэржүүлж бий болгож, бүтээж босгож байдаг дотоод энергийн эх ундаргатай байдаг. Тийм хүнийг танихад маш хялбархан, зүгээр л өнгөрсөн үедээ алхам тутамдаа юу хийж бүтээж явсныг, тэр хүний өөрийнх нь хоёр гараас юу гарсныг нь түүний үүх түүхээс нь харж мэдэж болдог.
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • (202.9.47.132)
    Yu yarinave humuusee..Tsuuhun hedhen Mongolchyydiin maani negshudee.Mongolchyydaa Mongolni l umguuluhgui bol Mongoliig umuuruh nohoi ch bhgui.
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • (202.21.112.2)
    Ene odoo bolimoor yumoo huuhdee munguur hudaldchihaad
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • ganaa (202.179.10.38)
    teneg
    2013 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 20 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    8 цаг 38 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    12 цаг 0 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    12 цаг 45 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    13 цаг 6 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    13 цаг 47 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    14 цаг 13 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    14 цаг 27 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Уржигдар 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Уржигдар 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Уржигдар 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Уржигдар 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК