Түүнийг “Монгол кино” нэгтгэлийн эзэмшил газрыг барилгын компаниудтай хуйвалдан наймаалцсан, кинонд хэрэглэж байсан эртний үнэт эдлэлийг зарсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн хэмээн “Монгол кино нэгтгэл”-ийн ахмадын хорооныхон буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн СТА цол, тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэж байгаа юм. Харин тэрбээр энэ бүхнийг захиалгатай үйл ажиллагаа хэмээн үзэж байна.

Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонгыг кино нэгтгэлийн эзэмшил газрыг барилгын компаниудтай хуйвалдан наймаалцсан, кинонд хэрэглэж байсан эртний үнэт эдлэлийг зарсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн хэмээн “Монгол кино нэгтгэл”-ийн ахмадын хорооныхон буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулсан билээ. Тэгвэл АТГ-аас Ж.Солонгын хэргийг шалгаж дууссан байна. Шалгалтаар зохих газраас зөвшөөрөл авч хууль зүйн дагуу ажилласан нь тогтоогдсон тул өнгөрсөн сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Харин Ж.Солонго өөрийнх нь нэр хүндэд халдсан Ахмадын хорооныхон болон зарим хэвлэл мэдээллийнхнийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)