
Манай салбар нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага өндөртэй. Тэр хэрээр энэ салбарт ажиллагсад үеийн үед багагүй ачааг үүрч иржээ. Энэ нь ч бид бүхэнд салбараараа бахархах, бардамнах итгэлийг дагуулдаг юм.
Нэгэнтээ Монголын үндэсний сэтгүүл зүй 100 настай золгож байгаа бол, манай Цахим сэтгүүл зүй үүсч, хөгжөөд 10 орчим жил болж байна. Манайхан нас бага ч, салбартаа шинэ салхи дагуулан ирсэн цахим сэтгүүл зүйн хүчтэй төлөөлөл гэдэгтээ эргэлздэггүй.
Мөн бидэнд ийм хөрсийг тавьж өгсөн ахмад сэтгүүлчдээ хүндэтгэн, талархаад баршгүй. Мэдээж бидэнтэй нэгэн үед, мөр зэрэгцэн сэтгүүл зүйн түүхээ баяжуулан бичиж байгаа үзэг нэгт андуудаараа бахархаж байна.
Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд болон хувиасаа Монголын сэтгүүл зүйн бүх цаг үеийн төлөөлөгчиддөө 100 жилийн ойн мэндийг хүргэж байна.
Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл


Сэтгэгдэл (2)