
Замын цагдаагийн газраас азын дугаарыг давхардуулан замын хөдөлгөөнд оролцож байсан автомашинуудыг журамлажээ.

Замын цагдаагийн газраас азын дугаарыг давхардуулан замын хөдөлгөөнд оролцож байсан автомашинуудыг журамлажээ. Тэд замын хяналтын камерын тусламжтайгаар азын 16 дугаарыг 48 тээврийн хэрэгсэл давхардуулан хэрэглэж байсныг тогтоосон байна. Тодруулбал, 00-01 УБС, 00-22 УБЧ, 07-77 УБН, 07-77 УБӨ, 07-77 УНВ, 07-84 УНЧ, 10-10 УБВ, 10-10 УБВ, 10-10 УБЛ, 30-30 УНГ, 5888 УНҮ, 99-90 УБК дугаарыг давхардуулан хэрэглэж байжээ. Эдгээр автомашины бичиг баримтыг хурааж, Зам тээврийн яаманд хүргүүлээд буй юм. Түүнчлэн хуулийн дагуу жолооны эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасч байгаа гэнэ.
Сэтгэгдэл (4)