

Тэрбээр Хятад улс нь 2013 онд ДНБ-нийхээ өсөлтийг 7,5 хувийн түвшинд барихаар төлөвлөж байна гэж хэлснийг "BBC" онцолжээ. БНХАУ өнгөрсөн таван жилд тус улсын ДНБ-ээ 26,6 их наяд юаниас /4,22 триллион доллар/ 51,9 их наяд юаньд /8,23 триллион доллар/ хүргэсэн байна. энэ нь дэлхийн хоёр дахь том гүрэн болсныг баталаж буй үзүүлэлт аж.
Ардын төлөөлөлгчдийн их хурлаах тус улсын шинэ удирдлагыг батлах юм. БНХАУ-ын Даргын буюу Ерөнхийлөгчийн албан тушаалд БНХАУ-ын дэд дарга Ши Жинпин томилогдож, Засгийн газрыг одоогийн Дэд ерөнхий сайд Ли Көцянь нар тэргүүлэх юм.
Д.Идэр