

Эрдэмтэд Канадын Арктикаас олдсон аварга тэмээний чулуужсан ясны үлдэцийг судалжээ. Чулуужсан яснаас олдсон уурганд шинжилгээ хийхэд энэхүү амьтан нь 3.5 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд өнөөгийн тэмээний өвөг эцэг болох нь тогтоогджээ.
Чулуужсан олдвороор хөөвөл эртний аварга тэмээ нь одоогийн тэмээнээс 30 хувиар том байсан аж. Өөрөөр хэлбэл тавхайнаас хүзүү хүртэл 2.7 метр өндөртэй байжээ. Судлаачид эртний аварга тэмээний нүмэр том байдлыг нь эс харгалзвал өнөөгийн тэмээтэй тун төстэй байсан хэмээн таамаглаж байна.
Олдворыг судлах багийн ахлагч, доктор Майк Буклей “Яснаас олдсон биомолекулууд нь аварга тэмээ өнөөгийн тэмээний өвөг эцэг болохыг хангалттай баталж байгаа” гэжээ. Мөн тэд аварга тэмээний өөхөн бөх нь Арктикийн зургаан сарын өвлийн тэсч гарах хүчин зүйл болж байсан хэмээн үзэж байна.
Энэ талаарх нийтлэл “Nature Communications” сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Д.Идэр

Сэтгэгдэл (2)