
“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш өнгөрсөн жил “Солонго” охидын жааз хөгжмийн хамтлаг байгуулсан. Тэгвэл долоон гишүүнтэй “Солонго” хамтлаг энэ сарын 8-нд анхны тоглолтоо “River sounds” клубт хийхээр болжээ. Тэд дэлхийн жааз, блюз, сөүл урсгалын шилдэг бүтээлүүдээс хүргэх юм. Түүнчлэн тоглолтод урилгаар “Лемонс”, “Маднесс”, “Булсара” хамтлаг уран бүтээлээ хүргэх аж.


Сэтгэгдэл (1)