
ЗГҮЦ-ны өнөөдрийн ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 28 долоо хоногийн хугацаатай 50.0 тэрбум ЗГҮЦ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн. Харин Монгол банкнаас мэдээлснээр банкуудаас нийт 71.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирж, 50 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 10.29 хувийн жигнэсэн дунджу хүүтэйгээр арилжаалсан байна.