Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч, хөгжсөний 100 жилийн ойн өдөр
тохиолдуулан Монголын Залуучуудын Холбооноос дөч гаруй залуу сэтгүүлчийг
Тэргүүний залуу алтан медалиар шагналаа.

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч, хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбооноос дөч гаруй залуу сэтгүүлчийг Тэргүүний залуу алтан медалиар шагналаа. Салбартаа амжилттай ажиллаж, улс орны хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулж байгаа сэтгүүлчдийг 20 жилийн дараа салбарынхаа акул нь болохыг ерөөж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, тус холбооны Соёл урлаг хариуцсан дарга, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган нар сэтгүүлчдэд шагнал гардуулсан юм.
Сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа сонин, телевиз, сайтуудын залуус энэ өдөр хүрэлцэн ирж шагналаа гардсан юм.
Сэтгэгдэл (1)