
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийх ажлынхаа талаар ээлж дараалан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж байгаа билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын сайд Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нар сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийгээд байгаа. Тэгвэл маргааш Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэхүү цуврал уулзалтыг үргэлжлүүлэхээр болсон байна. Тэрбээр сүүлийн үед Хууль зүйн салбарт яригдаж байгаа цаг үеийн асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.
Уулзалт маргааш буюу 2013.03.07-ны 12.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд болно.