
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарын 09-нд “Шинэ хөгжмийн баяр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарын 09-нд “Шинэ хөгжмийн баяр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг театрын хөгжмийн ангийн хамт олон Монгол Улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 368 мянган ам.долларын үнэ бүхий 45 нэр төрлийн гуулин болон модон үлээвэр, цохиур, төгөлдөр хуур болон хөгжмийн туслах хэрэгслүүдийг хүлээн аваад байгаа юм байна. Уг хөгжмийн зэмсгийн нэг “Гранд -GX” хэмээх төгөлдөр хуур нь Монголд цорын ганц гэнэ. Иймээс уг арга хэмжээний үеэр зэмсгүүдээ танилцуулж, тоглолт хийх бөгөөд хөтөлбөрт нь дэлхийн сонгодог болон монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд багтсан байна. Ийнхүү Театрын хамт олон шинэ хөгжмөөр, шилдэг аялгууг эгшиглүүлж, сонгодог урлагийн үзэгчиддээ сонордуулах бөгөөд энэ нь театрын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын нэг. Хөгжмийн баярт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газрууд, албаны бусад хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн урилгаар оролцох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)