
Иргэн та өнөөдөр 08:20-09.20 цагт www.zasag.mn сайтын тусгай цонхонд нэвтэрч, цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо хуваалцах боломжтой. Мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер сувгуудаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг тантай шууд холбогдож, шинэлэг санаа, бүтээлч санаачилгуудыг тань сонсох болно. Оролцоог дэмжигч Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн дэвшүүлсэн саналуудыг анхааран судалж, үр дүнд хүрэх боломжтойг нь ажил хэрэг болгох аж.