
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд өнөөдөр Натрийн үйлдвэр байгуулах төслийн талаар танилцуулах хэвлэлийн бага хурал болохоор зарлагдлаа. Монголд удахгүй хүхрийн хүчлийн үйлдвэр нээгдэх гэж байгаатай холбоотойгоор уул уурхайд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулга хийх юм байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 14 цагаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хурлын зааланд болно.