
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын хугацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулж байгаа юм. АНУ-д сэтгүүлчдийг сургах асуудлаар American Council байгууллага өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хурал 12.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох бөгөөд АНУ-ын элчин сайд консулын хамтаар оролцоно.