

Энэ нь хөгшин настай хөл муутай хүмүүст болон янз бүрийн өвчний улмаас бие даан явж чадахаа больсон хүмүүст явахад нь зориулагдсан юм байна. Туршилтанд хөдлөх чадвар нь зөрчигдсөн 30 хүн оролцож байна. Клиник туршилтуудын гол зорилго нь улсын аюулгүй байдал болон чанарын сертификат авахад оршиж байгаа аж. Туршилтыг мөн өөр 9 эмнэлэгт явуулах юм байна. Экзо араг яс нь хүний хөлний хэлбэрийг давтах бөгөөд гадна талаасаа бэхлэгдэх зориулалтаар хийгджээ.
Төхөөрөмжийг Цукубагийн их сургуулийн хэсэг эрдэмтэд бүтээсэн бөгөөд "HAL" гэж нэрлэсэн байна. Хэрвээ төхөөрөмжийгг туршилт амжилттай болвол улсын эрүүл мэндийн даатгалын системд хамруулж, хөгшин настай болон өвчтэй хүмүүсийн өргөн хэрэглээнд хүргэхийг зорьж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)