
Монголын соёлын үнэт өв болсон бие, биелгээг алдарт Гиннест бүртгүүлэх
ажил эхэлжээ. Энэ ажлыг “Их хөгсүү” холбоо салбарын яамтай нь хамтран
зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн соёлын өвд Монгол Улсаас
бүртгүүлсэн бие, биелгээгээг олон улсад дахин баталгаажуулах, үүгээрээ
дамжуулан ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуустаа үндэсний язгуур
урлагаа таниулах, Монголоороо бахархах сэтгэл төрүүлэх, монгол омогшлыг
бий болгохын тулд дээрх ажлыг санаачлан эхлүүсэн байна.

Монголын соёлын үнэт өв болсон бие, биелгээг алдарт Гиннест бүртгүүлэх ажил эхэлжээ. Энэ ажлыг “Их хөгсүү” холбоо салбарын яамтай нь хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгүүлсэн бие, биелгээгээг олон улсад дахин баталгаажуулах, үүгээрээ дамжуулан ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуустаа үндэсний язгуур урлагаа таниулах, Монголоороо бахархах сэтгэл төрүүлэх, монгол омогшлыг бий болгохын тулд дээрх ажлыг санаачлан эхлүүсэн байна.
Уг ажлын хүрээнд улсын 5000 бие, биелээчдийн наадмыг зохион байгуулж, орон даяар бие, биелгээний сургалт явуулж эхлүүлээд байгаа аж. Сургалт энэ оны ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Өнөөдрийн байдлаар тус сургалтад 18000 гаруй хүн хамрагдан суралцаж байгаа гэнэ. Тэднээс шалгарсныг нь Улсын баяр наадмын тайзнаа биелүүлж, Гиннесийн номд бичигдэх ажил хийгдэх гэнэ.
Сэтгэгдэл (1)