
Наадмын үйл ажиллагаа Холливудын оддын гар, хөлийн хэв байрладаг “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 киног 4 өдрийн турш үзэж шилдгийн шилдэгийг шалгаруулна.
“48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгээр шалгарч Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрх авсан “Absolute pictures” студийн "Эзэгнэгч" кино 03-р сарын 10-ны өдрийн 13.00 цагт /америкийн цагаар/ “Grauman’s Chinese Theater”-ийн тайзнаа гарна.
Олон улсын кино наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг бөгөөд шилдэг 16-д багтсан киногоор DVD гаргаж Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцох эрхтэй болно.
Наадмын хөтөлбөрийг http://www.48hourfilm.com/filmapalooza/ үзээрэй.
