зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодол” санал солилцох уулзалт болов

2013-3-07
0
ЖИРГЭХ

 2013-03-07womens_big   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодол” сэдэвт санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо.

   Монголын эмэгтэйчүүдийн ТББ-гуудын МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулах хүсэлт тавьсны дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн төлөөлөл, яамдын эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга нарын төлөөлөл, Монголын эмэгтэйчүүдийн ТББ-гуудын МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендэрийн үндэсний хороо, “Иргэдийн алъяанс төв”, Эмэгтэй удирдагч сан, Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо, “ЛГБТ” төвийн нөлөөллийн хөтөлбөр, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Гүнж” төвийн дэргэдэх Залуу эхчүүдийн клуб, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Мөн хөдөөгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Дундговь аймгийн Хулд сумын “Хөгжилд хамтдаа” ТББ, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Говийн газар шороо” Оюутолгойн сөрөг нөлөөлд өртсөн малчдын ТББ, Өвөрхангай аймгийн “Мөнгөн хуримтлалын бүлгүүд” холбоо, “Дэлхийн нүүдэлчдийн уугуул иргэдийн холбоо” зэрэг байгууллагын төлөөлөл хөдөөгийн эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцлоо.
   Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа хөтлөн явуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая. Энэ удаагийн өглөөний цайны нэг онцлог бол Монгол Улсын шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайн нэмэгдсэн үед болж байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд одонтой ээжүүд Төрийн ордонд цугларахад би эмэгтэйчүүдийн оролцоог бодлого гаргах төвшинд нэмэх тухай ярьж байсан. Тэгж ярьж байхад УИХ гурван эмэгтэй гишүүнтэй байсан. Тэгвэл өнөөдөр УИХ 11 эмэгтэй гишүүнтэй болоод байна. Энэ бол их том амжилт. Нөгөө талаас манай эмэгтэйчүүдэд ирж байгаа маш их том ачаалал юм. Эмэгтэй гишүүд ямар байдлаар асуудалд хандаж шийдүүлэх бол гэсэн хүлээлт өндөр байгаа байх. Түүнээс эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоо, эмэгтэйчүүдийг дэмжих сэтгэл зүй бүрэлдэх, улам цаашаа нэмэгдэх нөхцөл байдал шалтгаална. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдэд ногдож байгаа ачаалал нэмэгдэж байна. Бүгдээрээ тал талаас нь дэмжээд, эмэгтэй гишүүдтэйгээ хамтраад, асуудал шийдэхэд нь нөлөөлж, санаа оноо хэлээд оролцвол болох байх аа. Болохгүй юм гэж байхгүй. Бага багаар асуудлынхаа жагсаалт, ач холбогдлыг гаргаж ярилцаад, тал талаасаа дэмжээд ажиллая. Анхны, тодорхой хэмжээний амжилт, ахиц гарсан шүү гэдгийг хэлье.
 
  Орон нутгийн сонгуулийн үеэр ч ярьж байсан. Орон нутгийн төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өмнө нь ч нэлээд гайгүй байдаг байсан. Сая бол буураагүй, нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Энэ бол бас сайн үр дүн. Ялангуяа сумын төвшинд эмч, багш нар, орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн дунд эмэгтэйчүүд олон байдаг. Тэр нь Иргэдийн Хуралд орж ирэх, Засаг дарга, Хурлын аппарат, удирдах төвшинд гарч ирэх боломжийг эмэгтэйчүүдэд нэмэгдүүлсэн байна гэж харж байгаа. Ийм аятайхан боломж бүрдсэн. Нөгөө талдаа олон асуудал байгаа байх. Эмэгтэйчүүдээ дэмжээд ажиллахад тодорхой хэмжээний асуудлуудыг шийдэх боломж байгаа гэж найдаж байна. Баярлалаа” гэв.
 
   Үүний дараа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж эрхэм гишүүн М.Батчимэг үг хэллээ. Тэрээр “Гуравдугаар сарын 8 бол эмэгтэйчүүдийн хүний эрх, жам ёсны эрхийн төлөөх тэмцлийн өдөр юм. Энэ өдөр бол өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ ярих ёстой өдөр байдаг. Монгол Улсад хөгжлийн их боломж бий. Гэхдээ Монголын нийгэм түүнээс дутуугүй эрээнтэй, бараантай болж байна. Нүдэнд ил үзэгдэх өнгө, мөнгийг хэт үнэлсэн, баян ядуугийн ялгаа зогсохгүй гүнзгийрсээр байгаа өнөөдрийн Монголд эмэгтэйчүүд, эхчүүд, охид ачааны хүндийг үүрч, эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө бие сэтгэлийн илүү бэрхшээл дарамтыг туулсаар яваа нь амьдралын үнэн. Монгол эмэгтэйчүүд хүчирхийлэл, хүний наймаа, үндэстэн дамнасан гэмт хэргийн золиос болж байна. Эмэгтэйчүүдийн үр хүүхдээ төрүүлж өсгөн хүмүүжүүлэх, өвгөд өтгөс, өвдсөн зовсныг асарч тойлох, гэр бүл, хань ижлээ халамжлах, ахуй амьдралын өдөр тутмын их ажлыг нугалж, айлын амьдралыг залгуулах өөрийгөө алдсан цаг наргүй их хөдөлмөр үнэ хүндгүй хэвээрээ байна.Монгол Улсад хамгийн үнэтэй баялаг болох хүн төрүүлснийхээ төлөө эмэгтэйчүүд ажлын байр, орлогын эх үүсвэрээ алдаж байна. Тэр хэмжээгээр эмэгтэйчүүд ядуу, эрчүүдийн гар харж, хүний эрхэнд амьдарч байна. Монголд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бодлого, түүнийг ажил хэрэг болгох хүсэл эрмэлзэл дутуу явж ирсэн нь хамгийн гол шалтгаан юм. Энэ бол он удаан жил эмэгтэйчүүд эзгүй явж ирсэн улс төрийн шийдвэр гаргах орон зайд тунаж хадгалагдсан асуудал юм” гэж тэрээр онцлон хэллээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгэмд байсаар байгааг анхааруулж байв. Хүйсээр ялгаварлан гадуурхах, цэвэр монгол цусаа хадгалах гэсэн үзлээр далимдуулж дарамтлах, ядуурал, архидалт зэрэг нь үүнийг гааруулж байна гэсэн юм. Монгол Улсын 2,8 сая хүн амын 1,4 сая нь эмэгтэй. Ил байгаа тоогоор эмэгтэйчүүдийн 340 нь жил тутам бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа нь бага тоо биш гэдгийг дурдлаа. Мөн дархан бэр шалгаруулах гэх зэргээр ямар хүйсийн хүүхэд төрүүлснээс нь шалтгаалан эмэгтэйчүүдийг ялгаварлах хандлагыг дэврээх үзэгдэл гарах болсныг МОНФЕМНЕТ-ийн ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа хэлж байв.
 
Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Говийн газар шороо” Оюутолгойн сөрөг нөлөөлд өртсөн малчдын ТББ-ын төлөөлөгч М. Бямбасүрэн уурхайн хэрэгцээнд говийн хөрсний өнгөн усыг гүн рүү гоожуулан гүний усыг сэлбэж байгаа нь хүн, мал ундаалах усны нөөцийг багасгаж байгааг анхааруулж байв.
 
 2013-03-07womens_big
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хөдөөгийн эмэгтэйчүүд хүчирхийлэлд ихээхэн өртдөг ч түүнийгээ эрэгтэй цагдаа, мөрдөн байцаагчид хэлдэггүй. Тиймээс эмэгтэй цагдаа, мөрдөн байцаагчдын тоог нэмэх хэрэгтэй гэснийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг дэмжиж Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарын шинэчлэлт явж байгааг залгуулан хуулийн салбарт шинэчлэлтийг улам гүнзгийрүүлнэ гэдгийг хэллээ.
Уулзалтад оролцсон эмэгтэйчүүд энэчлэн байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ус, байгаль орчны асуудлаар Өмнөговьд С.Оюун сайдыг аваачих, Ч.Сосормаа зөвлөх Өвөрхангайд очиж Мөнгөн хуримтлалын бүлгийн гишүүдтэй уулзах нь зүйтэй юм гэсэн санал хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтыг дүгнэж товч үг хэлсэн юм.
Тэрээр “УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн. Архигүй Монголын төлөөх ажлын үр дүнд архидалт багассан нь гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хүмүүс шүүмжилдэг ч мөнгөний гачаалаас болж янз бүрийн дарамтад ордог эмэгтэй оюутнуудад их тус болдог юм билээ. Энэ мэт эерэг алхмууд хийгдэж байна. Шүүх, хуулийн шинэчлэлтийн талаарх 10 хуулиа бүгдээрээ нэг үзмээр байна. Эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг бүрэн, цогцоор нь оруулчихсан  байх юм бол тэр хууль зөв болж байгаа. Асуудал шийддэг улсууд бол төрд л үйлчилдэг, төрийн хүмүүс байсан. Түүнийг арай өөрчилж 50 хувь хүргэх гэж оролдож байна. Тэр асуудал шийдэгдээд ирэхээр цөөнхөө сонсдог, хохирогчдоо сонсдог, эрх мэдлийн цөөнхийн асуудал шийдэгддэг нийгэмтэй болбол хүний нийгэм рүү дөхөж очино. Ийм маягаар гаргаж байгаа асуудлаа харвал яасан юм бэ.
Эрүүгийн хууль зэрэг хүний эрхтэй холбоотой 10 маш чухал хууль байгаа. Тэдгээрт эмэгтэйчүүдийн зөрчигддөг хамгийн эмзэг эрхүүдийг суулгаж өгвөл УИХ-д ч, нийгэмд ч нүд нээсэн ажил болно. Зөвхөн ганц нэг кейсээр асуудал оруулах биш.
 
Говийн эмэгтэйчүүдийн санал дэвшүүлсэн Аархусын конвенцид нэгдээч гэсэн асуудал байна. Үүн дээр бид Засгийн газраа шахаж ажилласаар байх болно. Тэр бол байгаль орчин, иргэдийн санаачлагыг дэмжсэн их зөв конвенц. Гарч байгаа асуудлыг цогцоор нь харж үзэх тухай санаа сая гарлаа. Бид үүнийг байнга бодож байх ёстой. Нэг асуудал шийдэгдэхэд, аль эсвэл нэг асуудал сайн гэж бодоод хөндөгдөхөд нөгөө талд сайныг саар дагана гэдгээр дахиад хоёр гурван анхаармаар асуудал байж л байдаг. Монголчуудаа олуулаа болъё гэхэд нөгөө талд хүүхдийн цэцэрлэг гэх мэт дэд бүтцээ хаячихсан л явж байгаа. Д.Арвин гишүүн сая хэллээ. Татварын нэг байцаагч гэртээ таван сая ам.доллар нуучихсан байна гэдэг бол хөдөө суманд 10 цэцэрлэг барих мөнгийг нуучихсан байна гэсэн үг.
 
Иймэрхүү асуудлыг гаргаад зөв чиглүүлээд явах хэрэгтэй болно. Эмэгтэй цагдаагийн асуудал дээр ажиллая. Нэг сайн зүйл бол шүүгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хууль хяналтын байгууллагын залгаж очдог бүтцэд эмэгтэйчүүдийн нөлөөлөл, оролцоог нэмээд өгчихвөл нийгэмд гарч байгаа гэмт хэрэг, бүдүүлэг зөрчлүүдийг зөв, тэнцвэртэй шийдэх боломжууд гарч ирэхэд хэрэгтэй юм болов уу.
 
Бид асуудлыг тунхаглаж орхиод л байгаа. Уг нь энэ тунхаглал нь хууль болоод, бодлого болоод, институт болоод явах ёстой юм. Тухайн асуудлын үр дагавар эргээд засагддаг, зөв болох механизмдаа хүртэл явж байж л асуудлын шийдэл ойрхон боллоо. Шийдэгдэх гэж байна гэж харах хэмжээнд хүрдэг.
Ирэх дөрөвдүгээр сарын 29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал болно. Үүн дээр эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллага асуудлаа яримаар байгаа юм. Монгол Улс энэ хурал дээр нэг их амжилт гаргасан гэж яриад яахав. Ер нь бид ямар алдаа гаргасан юм. Яаж засах гэж оролдож байгаа юм гэдгээ ярья.  Эмэгтэйчүүдийн асуудлаар өнөөдөр бидний ярьсан зүйл бас л гаргасан алдаа байгаа юм. Хэрэв бид үүнийгээ яривал тэнд ирсэн хүмүүст л тустай болно. Бид олон нам байгуулсан, их сайхан УИХ-тай болсон гэж яриад тэр хүмүүст тус болохгүй. Дэлхийн олон улсад эмэгтэйчүүдийн эрх чөлөөний бэлгэдэл болсон Ан Сан Су Чи өөрөө ирэхээр болж байна. Энэ нь манай эмэгтэйчүүдэд их сайхан үлгэр үзүүлсэн хэлбэр болох болов уу. Тайландын Ерөнхий сайд эмэгтэй бас ирэх гэж байгаа. Би урьсан. Манай зүгээс орох оролцоо, ажил хэрэгч байдал, хандлага, хүнд санаа өгөхөөр зүйлүүдийг та бүхэн бас бодоорой.
 
Аливаа зүйлийг яриад орхиж болохгүй. Би олон санаа тэмдэглэж авлаа. Өнгөрсөн жил тэмдэглэж авсан дээр дахиад нэлээд хэдэн санаа нэмэгдэж байна. Бие биеэ дэмжиж ажиллая. Эрэгтэй, эмэгтэй, Ерөнхийлөгч гэсэн ялгаа бидний дунд байхгүй. Эмэгтэйчүүд оролцсон юм бүхэн, ярьж байгаа юм бүхэн зөв болоод байх шиг санагддаг. Санаачлагын бүлэг, Мөнгөн хуримтлалын бүлэг зэргийг бий болгоод яаж авч явж байна. Хамгийн зөв эхлэл энд л байна. Үүнийг л бид дэмжчих юм бол төрийн оролцоо багасаад явна. Муу төр иргэний оролцоог дардаг. Сайн төр бол дэмжиж босгож ирдэг юм билээ. Газар бүхэнд иргэдийн оролцоог дэмжээд байвал иргэний оролцоо нэмэгдээд төрийн гэдэг юм уу, буруу чиглэлд явж байгаа улсуудын оролцоо багасаад л байх болов уу гэсэн бодлоор ажлаа хийж явах ёстой. Их баярлалаа. Хааяа хааяа ингэж уулзаж сануулж байгаарай.
 
Т.Ундаръяагийн бичсэн аюулгүй байдалтай холбоотой нэг асуудал байна лээ. Түүнийг хараад миний барьж байгаа бодлого, харж байгаа зүйл ерөнхийдөө зөв шугам дээр байгаа юм байна гэж бодсон. Монгол Улсын аюулгүй байдал бол монгол хүний аюулгүй байдлаас эхэлнэ. Хүнээ харахаас үүнийг эхэлье. Чадалтай, болж бүтэж байгаа хүнээсээ биш, хоцорч байгаа, оролцож чадахгүй байгаа хүнээ бодоод эхлэхээр тэр зөв нийгэм болж байгаа юм. Тэгж чадвал аюулгүй байдлын бодлого зөв болох гээд байгаа юм. Бид Аюулгүй байдлын чиглэлээр бас цогц хууль дээр ажиллаж байгаа. Үүнийг та нар үзээд гаргаж өгмөөр байгаа юм. Үзэл баримтлал дээр зарим зүйл нь суугаагүй хаягдсан байж магадгүй. Аюулгүй байдал эргэж явсаар байгаад хүнтэйгээ, эмэгтэйчүүдтэйгээ , бүр хохирч байгаа хүнтэйгээ холбогдоод, багадаа хүүхэд гаргасан охидтойгоо холбоод эхлэхээр нийгэм зөв болох гээд байгаа юм.
 
Найман настан цочихгүй, наян настан айхгүй төвшинд Монголын аюулгүй байдлыг харах ёстой. Тийм хуулиуд явж байгаа. Төрийн институтаар дамждаг болохоор хүний асуудал, хохирогчийн асуудал ард үлдээд, хаягдаад байсан. Үүнийг засна. Их баярлалаа. Амжилт хүсье. Бүгдэд нь баярын мэнд хүргэе” гэлээ.
 
Маргааш буюу гуравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 50 насны төрсөн өдөр болох юм. Үүнийг тохиолдуулж уулзалтад оролцсон эмэгтэйчүүд сюрприз болгон Ерөнхийлөгчид амьд цэцгийн баглаа барьснаар уулзалтын үйл ажиллагаа өндөрлөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 4 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    16 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    19 цаг 44 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    20 цаг 29 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    20 цаг 50 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    21 цаг 31 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    21 цаг 58 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    22 цаг 11 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Уржигдар 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Уржигдар 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Уржигдар 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Уржигдар 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК