“Бүсгүйчүүддээ босч өгөхийг” уриаллаа

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болж буйтай холбогдуулан “Сайн үйлсийн аян”, “Халуун сэтгэл аян” –ыг санаачлагч, зохиолч, филантропич Ален Арман нийт эрчүүддээ хандан, нийтийн тээврээр зорчиж байгаа бүх бүсгүйчүүдээ хүндэлж, баярынх нь өдөр суудал тавьж өгөхийг уриаллаа. Тэрээр тус уриалгаа суудал тавьж өгье хэмээн нэрлээгүйн учир нь, зөвхөн эмэгтэйчүүдийн баяраар болон нийтийн тээвэр дотор биш бусад цагт ч монгол эрчүүд бүсгүйчүүдээ хүндэтгэж босож байя гэсэн санаа юм.
Тийм ч учраас уг хөдөлгөөнийг цааш нь дамжуулж, үлгэрлэн оролцож, худал шоу, хоосон магтаалаар биш, бодиот амьдралд хэрэг болох үйлдлээрээ үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярлуулж, өөрсдөө ч гэсэн далимд нь инээмсэглэлээр шагнуулахыг тэр уриалж байгаа юм. Эрчүүд ээ. Маргааш “Бүсгүйчүүддээ босож өгье” .
Сэтгэгдэл (2)