Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд
дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга
асан хурандаа В.Нямхандыг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх байсан ч
тодорхой шалтгааны улмаас хойшиллоо.

Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Учир нь шүүгдэгч В.Нямхандын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ Япон улсад семинарт сууж байгаа, мөн улсын яллагч өөрчлөгдсөн гэх үндэслэлээр шүүх хурлыг энэ сарын 14 хүртэл хойшлуулсан байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн гэж хууль хяналтын байгууллага үзсэн байна.
Сэтгэгдэл (5)