

Куба. Тус улсын телевизээр албан ёсоор цацагдсан Засгийн газрын эмгэнэлд “Ноён Чавес Фидель Кастрод төрсөн хүү нь мэт тусалж байсан” хэмээжээ.
Аргентин. Ерөнхийлөгч Кристини Фернандез Кирчнер Уго Чавес түүний болон сүүлийн нөхөр Нестор Кирснерийн дотны анд байсныг тэмдэглэсэн байна. Харин дэд Ерөнхийлөгч Амадо Боудоу “Америк даяар гашуудаж байна. Бидний сайн анд биднийг орхилоо” хэмээжээ.
Бразиль. Ерөнхийлөгч Дилма Роусефф энэ долоо хоногт Аргентинд төлөвлөсөн айлчлалаа хойшлуулж Уго Чавесын шарилд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцохоор болсон байна. Тэрбээр “Энэхүү том гарз Латин болон Төв Америкийн орнуудыг уй гашууд автахад хүргэлээ. Уго Чавес бол Латин Америкийн ард түмний төлөө эргэлзээгүйгээр зүтгэсэн хүн” хэмээжээ. Мөн Бразилийн Засгийн газрын гишүүд нэг минут чимээгүй зогсч эмгэнэл илэрхийлжээ.
Сири. Ерөнхийлөгч Башар Ал Ассад Венесуэлийн дэд ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлж шуудан илгээжээ. Шууданд “Ерөнхийлөгч Уго Чавес таалал төгссөн нь миний болоод Сирийн ард түмний хувьд ихээхэн эмгэнэл учрууллаа” хэмээн бичсэн байна.
НҮБ-ын Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн түүний гэр бүл, болон Венесуэлийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
АНУ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер гүн эмгэнэж буйгаар илэрхийлжээ. Харин Конгрессын гишүүн Илеана Рос Лехтэйн түүний таалал төгссөн нь Венесуэльд ардчилал авчрах боломжийг бий болголоо хэмээн хэлсэн нь олон улсад ихээхэн шуугиан тарьж байна.
ОХУ. Ерөнхийлөгч Владимир Путин дотны андаа, ирээдүйд улам ихийг бүтээх шилдэг улс төрчийг алдсандаа гүн эмгэнэж байна гэжээ.
Мөн Болив, Перу, Колумби, Мексик, Канад, Иран, Франц, Судан, Нигер, Кени зэрэг олон улсуудын Засгийн газар, төрийн тэргүүнүүд эмгэнэл идэрхийлжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)