Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 80 жилийн ойн баяраа
тэмдэглэж, Сүхбаатарын талбайгаар хөх, улаан өнгийн хувцастай хүмүүс
дүүрэн явж байна. Чингисийн хөшөөний өмнө зургаа татуулахаар бөөгнөрсөн
тэд нийслэл, болон Төв аймгийн сумдыг эрчим хүчээр хангах ажлыг зохион
байгуулдаг хүмүүсийн төлөөлөл юм. Нийт салбар нэгжид 1550 шахам хүн
ажилладаг гэнэ.

ажилладаг гэнэ. Дундголын чийдэнгийн хороо, Улаанбаатар цахилгаан шугам
сүлжээний газар зэрэг нэртэй байсан уг байгууллага 2009 онд Засгийн
газрын тогтоолоор эдүгээгийн нэрээ олжээ. 1990-ээд онтой харьцуулахад
тог тасалдах, эрчим хүчний доголдлын асуудал багассан нь энэ хүмүүсийн
ажлын үр дүн. Айл бүрийг цагийн ялгаварт электрон тоолууртай болгосон,
гэрэлгүй айл өрхийг цахилгаан сүлжээнд холбох, гэр хорооллын
хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг найдваржуулахаар 100 шахам агаарын
дэд станцыг барьж, 15 мянга гаруй айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр
холбожээ. Барилга, тоноглол угсралтын ажлаа гүйцэтгэхдээ байгаль орчныг
хамгаалах, эдэлгээний хугацааг уртасгах зорилгоор төмөр бетон тулгуур,
алдагдал багатай зэс ороомог бүхий трансформаторыг суурилуулж байгаагаас
гадна зүй бус алдагдал, хүчдэлийн уналт зэргийг гаргахгүйн тулд 0.4
килоВольтын бүрээстэй утас гэх зэрэг эдэлгээ удаан даах, хөрөнгө, хүч
хэмнэсэн засваргүй технологийг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Б.Ганбилэг