УИХ-ын гишүүн Н.Батбаяр яг ийм бодолтой байгаагаа хэвлэлийнхэнд арай
дэлгээгүй ч ойрын хүрээнийхэндээ бол нуухгүй ярьж явна. Намынхаа үйл
ажиллагаа, дарга Н.Алтанхуягийг илэн далангүй шүүмжилдэг тэрбээр “МАН-ны
өвөрт орчихсон МАНАН-гийн гол зохион байгуулагч Н.Алтанхуяг даргатай
нам сонгуульд ороод амжилт олохгүй. Хэрэв энэ нам даргаа өөрчилж
чадахгүй бол би “Төв халх”-ын нам байгуулж өрх тусгаарлана” хэмээн
хэлжээ.

хэлжээ. Ардчилсан намын рейтинг өнөөдөр МАН-аас гурван пүнктээр өндөр
байгаа гэж судалгааны байгууллагууд хэлж байна. Ийм өндөр рейтингтэй
байгаа намаа Н.Батбаяр гишүүн орхиод Ардчилсан намаас өрх тусгаарлаж
чадна гэж үү хэмээн улс төрийн хүрээнийхэн бас хэлэх аж. Тэгвэл
Архангайд явуулсан судалгаагаар тэрбээр “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах
үйлдвэрийн дарга Ч.Ганзоригийн дараа хоёрт явж байгаа гэнэ. Сонгуулийн
хууль шинэчлэгдсэнээр тус аймаг нэг мандаттай болно. Тийм болохоор түүнд
нутгаасаа гурав дахиа сонгогдох магадлал тун бага байгаа бололтой.