Төрийн байгууллагуудын албан конторт бөмбөг дэлбэлэхээр бэлтгэж байсан
этгээдийг баривчилсан хэмээн “The New York Post” сонин өчигдөр
мэдээллээ. Баригдсан этгээд дэлбэрэх бодис цуглуулж алан хядах
ажиллагаанд эрчимтэй бэлтгэж байсан бөгөөд түүнийг нэг жил шахам нууцаар
мөрдөж байсны эцэст хоёр хоногийн өмнө баривчилсан гэнэ.

Төрийн байгууллагуудын албан конторт бөмбөг дэлбэлэхээр бэлтгэж байсан
этгээдийг баривчилсан хэмээн “The New York Post” сонин өчигдөр
мэдээллээ. Баригдсан этгээд дэлбэрэх бодис цуглуулж алан хядах
ажиллагаанд эрчимтэй бэлтгэж байсан бөгөөд түүнийг нэг жил шахам нууцаар
мөрдөж байсны эцэст хоёр хоногийн өмнө баривчилсан гэнэ. Түүнийг
ганцаараа ажиллаж байсан хэмээн цагдаагийнхан мэдэгджээ. Уг этгээдийн
нэрийг одоогоор зарлаагүй байгаа бөгөөд дээрхээс илүү тодорхой
мэдээллийг цагдаагийнхан өгөөгүй байна. Нью-Йоркийн мээр Майкл Блүмбэрг
болон цагдаагийн газрын удирдлага өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж,
баривчлагдсан этгээдийн талаар мэдээлэл хийнэ гэнэ.
Б.Ганбилэг