Өчигдөр Москва хотын “Олимпийский” ордонд болсон боксын тулааны төгсгөлд
ерөнхий сайд В.Путин рингэнд гарч үг хэлэхэд үзэгчид шүгэлдэн
шуугилджээ. Тэгвэл “Олимпийский” ордны захирал Михаил Москалев энэ
явдлын дараа тайлбар хийж, үзэгчид В.Путинд биш ялагдсан боксчинд
дургүйцлээ илэрхийлсэн гэв.

Өчигдөр Москва хотын “Олимпийский” ордонд болсон боксын тулааны төгсгөлд
ерөнхий сайд В.Путин рингэнд гарч үг хэлэхэд үзэгчид шүгэлдэн
шуугилджээ. Тэгвэл “Олимпийский” ордны захирал Михаил Москалев энэ
явдлын дараа тайлбар хийж, үзэгчид В.Путинд биш ялагдсан боксчинд
дургүйцлээ илэрхийлсэн гэв. Оросын боксчинтой тоглож ялагдсан Америкийн
Жэфф Монсон тулааны төгсгөлд байнга зугатаж тоглосон бөгөөд үзэгчид
чухам түүний энэ байдалд дургүйцсэнээ шүгэлдэж илэрхийлсэн гэж
М.Москалев хэлсэн байна. Оросын боксчин Федор Емельяненког ялалтад нь
баяр хүргэхээр В.Путиныг дэвжээнд гарч ирэх үед америк боксчин рингэн
дээр байсаар байжээ. “Үзэгчид Ж.Монсонд дургүйцсэн болохоос биш ерөнхий
сайдыг эсэргүүцэж шүгэлдээгүй юм. Би энийг өөрөө харсан, сонссон” гэж
ордны захирал хэлсэн байна.
Федор Емельяненко нь Америкийн боксчныг гуравдугаар үед ялсан бөгөөд
В.Путин түүнд баяр хүргэж товчхон үг хэлсэн юм. Түүнийг үг хэлж байх үед
танхимаас олноор шүгэлдэж, дургүйцэн хашгиралдаж байсан бичлэг тэр
даруй Интернэтэд тавигджээ. Телевизүүд үйл явдлыг мэдээг эфирт гаргахдаа
уг чимээг нэлээд дарж дамжуулсан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.