
Ингээд түүнийг болон хамт явсан 70 орчим хүнийг хайх эрэлд гарсан. Ямартаа ч эрлийн багийнхан уйгагүй ажилсаны хүчинд Ерөнхий сайд болон түүний багийнхныг олоод байгааг бид мэдээлсэн.
Өнөөдрийн гол сенсаац болсон энэ үйл явдлын талаар ард иргэд "Ерөнхий сайдтай явсан 70 хүний зардлыг улсын төсвөөс дааж гаргадаггүй л байлгүй дээ. Мөн Ерөнхий сайд хариуцагчаар нь татагдсан хэрэг Захиргааны хэргийн шүүхэд болж байгаа. Тэрээр хурлаас зугатаад алга болчихсон юм биш үү" гэцгээж байна. Тэгвэл Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг иргэдийн хэлж байгаатай санал нэг байгаа бөгөөд олон нийтэд хандаж "Улсад зардал, чирэгдэл ихтэй л зугаалга болж дээ" гэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (16)