Ирэх бямба гарагт Улс тунхагласны 87 жилийн ойн өдөр тохионо. Чансаа өндөртэй, үзэгч олонтой нэр хүнд бүхий энэ барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ. Ингээд энэ барилдааны их шөвөгт шалгарч байсан бөхүүдийг танилцуулж байна. Бөхчүүдийг тухайн үеийн цолоор бичсэн байгааг уншигчид анхаарна уу. Өмнөх жилийн барилдаанд Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойгоор түрүүлж, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Д.Баасандорж нар их шөвөгт шалгарч байсан. Харин энэ жил анх удаагаа 256 хүчтэн зодоглох юм байна.
Т.Хулан