зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гуравхан саяын төлөө гурван хүүхдийг өнчрүүлэв

2011-11-22
0
ЖИРГЭХ

Төв аймгийн Батсүмбэр суманд энэ сарын 20-21-нд шилжих шөнө онц ноцтой хэрэг гарчээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Гурван цагаан далай” нэртэй шатахуун түгээх станцыг гурван залуу дээрэмдэж, "ТОЗ 8" маркийн буугаар 37 настай Далай гэдэг эмэгтэйн толгойд нь буудаж амь насыг хөнөөжээ. Мөн талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж, гэмтээсэн байна.


Төв аймгийн Батсүмбэр суманд энэ сарын 20-21-нд шилжих шөнө онц ноцтой хэрэг гарчээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Гурван цагаан далай” нэртэй шатахуун түгээх станцыг гурван залуу дээрэмдэж, "ТОЗ 8" маркийн буугаар 37 настай Далай гэдэг эмэгтэйн толгойд нь буудаж амь насыг хөнөөжээ. Мөн талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж, гэмтээсэн байна.

Сэжигтнүүдийг одоогоор баривчлаагүй байгаа аж. Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас ажлын хэсэг гарч хэргийг шалгаж буй юм байна.

Уг хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Батсүмбэр суманд очсон юм. Биднийг тус суманд очихоор явах замд цагдаагийн албан хаагчид хэд хэдэн удаа зогсоож шалгаж байв. Цагдаа нараас ямар учраас зогсоож шалгаж байгааг тодруулахад “Онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан эргүүл гараад байгаа юм. Хэрэгтнүүд суудлын жижиг тэрэгтэй явж байсан гэсэн. Тэгээд л энэ замаар явж байгаа машин болгоныг шалгаж байна” гэв. Харин Батсүмбэр суманд цагдаагийн албан хаагч нар хашаа, гудамж болгоны үзүүрт зогсчихсон өсвөр насны хүүхдүүдээс авахуулаад эрэгтэйчүүдийг нэг бүрчлэн шалгаж байлаа. Нутгийн иргэдээс “Гурван цагаан далай” гэх шатахуун түгээх станцыг сураглан хэргийн газар очлоо. Тэнд шинжээч нар үзлэг хийж байгаа бололтой, цагдаа нар хамгаалан зогссон харагдав. Хамгаалалтаас дотогш цагдаа нар иргэдийг нэвтрүүлэхгүй байлаа. Хохирогчийн талын хамаатнууд харин шатахуун түгээх станцын үүдэнд зогсож байв. Тэднээс чухам энд юу болсон талаар тодруулсан боловч "Бидэнд ямар нэгэн мэдээлэл алга байна. Дөнгөж хотоос ирлээ" гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин хэрэг болсон газрын хажууханд байрлах байшингийн цонхоор гурван хүүхэд харагдав. Тэд хотоос ирсэн хамаатнууд болон хэргийн газар ажиллаж буй цагдаа нарыг ажиглаж байв. Тэд талийгаачийн хүүхдүүд гэнэ. Том хүү нь гуравдугаар ангид сурдаг бол дунд хүү нь энэ жил нэгдүгээр ангид оржээ. Харин хамгийн бага нь охин. Сумын цэцэрлэгт хүмүүждэг юм байна.

Шатахуун түгээх станц Батсүмбэр сумын төвийн зүүн захад айлуудаас нэлээд зайдуу байрлах аж. Станцын дэргэд дугуй засвар, найман нэрийн хүнсний дэлгүүр байдаг юм байна. Хохирогчид дэлгүүрийн арын өрөөнд амьдардаг байжээ. Тэд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат гэнэ. Гурван жилийн өмнөөс тус суманд суурьшжээ. Шатахуун түгээх станц болон хүнсний дэлгүүр нь хохирогч Лхагвасүрэнгийн аавын эзэмшлийнх гэнэ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хохирогч Г.Лхагвасүрэн цагдаа нарт анх хэргийн талаар ийн мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн шөнийн 04:45 цагт гэрийн хаалгыг үл таних залуу тогшиж "Ахаа бензин авах гэсэн юм аа. Манай охин бүр хөлдөж үхлээ шүү. Хурдлаарай" гэсэн. Бид хоёр "Хүүхэдтэй явж байгаа юм байна. Бензин өгөхөөс" хэмээн эхнэртэйгээ ярилцаад босч станцаа онгойлгосон. Тэгтэл машиндаа сууж байсан залуус гарч ирэн бидний араас орж ирсэн. Тэд гурвуулаа байсан.

Нүүрээ хүзүүний ороолтоор ороосон байсан. Тэдний нэг нь шууд "Мөнгөө гаргаад ир. Гаргаж өгөхгүй бол ална шүү. Мөнгөтэй гэдгийг чинь мэдэж байна. Хурдан гарга" гээд халааснаасаа хутга гаргасан. Тэгээд намайг "Ямар удаан хөдөлдөг новш вэ" гээд яах ийхийн завдалгуй гуянд хутгалсан. Эхнэр маань гэрээсээ байгаа бүх мөнгөө авчирч тэдэнд өгсөн. Ойролцоогоор гурван сая төгрөг байсан байх. Тэгтэл гэнэт буун дуу тас хийгээд явчихсан. Эхнэрээ хартал толгойноос нь цус урсаж харагдсан. Тэгээд л эхнэр маань газар дээрээ амьсгал хураасан” гэжээ.

Хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа сумын төвд үргэлжилж байна лээ. Батсүмбэр сумын 16-аас дээш бүх насны ажилгүй залуусыг шалгаж байв. Мөн өглөөний галт тэргээр хот явсан бүх хүнийг шалгаж эхэлсэн байна. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Мандал, Баянгол зэрэг газар цагдаа нарын эрэл үргэлжилж байгаа бөгөөд явуулын бүх авто тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж байгаа юм билээ. Одоогоор энэ хэрэгт сэжиглэн хэн нэгнийг баривчлаагүй байна. Сэжигтнүүд хар хөх өнгийн суудлын машинтай явж байсан гэнэ. Мөн хэргийн газраас зугтааж машиндаа суух гэж байхдаа нэг боодол арван мянгатын дэвсгэртийг унагаасан нь хэргийн газраас олджээ. Шинжээчид сэжигтнүүдийн унаж явсан машины дугуйны мөр, хаалганы бариул дээрх гарын хээ, гутлынх нь мөр зэргийг баталгаажуулан эд мөрийн баримт болгон авсан байна. Дээрх зүйлүүдээс өөр хэргийн газарт ямар нэгэн ул мөр үлдээгээгүй бололтой.

 АНГААХАЙ ШИГ ГУРВАН ҮР НЬ ЭЭЖГҮЙ БОЛЧИХЛОО

Хэргийн талаар хохирогч нарын хамаатан болох Б-гээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Хохирогчид гурван хүүхэдтэй гэсэн үү?
    -Тийм ээ. Гурван үр нь ээжгүй болчихоод л гэртээ ээжийгээ нэхээд уйлаад сууж байна. Харин эхнэрээ буудуулж амиа алдахыг харсан дүү маань хүнтэй ч ярьж чадахгүй байгаа. Сэтгэл санааны хямралд орчихоод л сууж байна. Юм ч ярьж болохгүй хэцүү байна. “Тэрний минь оронд намайг алахгүй яасан юм бэ" гээд л уйлаад байгаа.

-Сумын төвөөс холгүйхэн өөр нэг гэр нь байдаг гэсэн үү?
    -Хоёр дүү минь сайхан амьдрах гэж их хичээж байсан юм. Эндээс холгүйхэн фермерийн аж ахуй эрхлэх гээд саалийн үнээ тэжээж байсан юм. Тэндээ сургуулийн хүүхэд амрахаар очдог байсан. Цагдаа нар үзлэг хийж байгаа гээд гурван хүүхдийг нь гаргахгүй юм. Энд хамаатан садан нь байхгүй л дээ. Таних хүн бараг байхгүй.

-Талийгаачийн ар гэрийнхэн ирсэн байгаа юу?
    -Ирсэн байгаа. Харин ээж нь Өвөрхангайгаас ирж амжаагүй замдаа явж байна. Бид айгаад ээжид нь хэлж чадахгүй байгаа. Ирэхээр нь хэлэх байх.

Э.Хүрэлбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.91.118.190)
    adgiin muu novsh
    2011 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    саяхан
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    7 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    59 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    1 цаг 10 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    1 цаг 43 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    1 цаг 58 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    2 цаг 17 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    2 цаг 53 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    2 цаг 56 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    3 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    4 цаг 55 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    5 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 13 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 17 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    18 цаг 2 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК