зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороодын хамтарсан хуралдааны тойм

2013-4-17
0
ЖИРГЭХ
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9:00 цагт Төрийн ордны “А” танхимд болов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав.
28828-26214700    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9:00 цагт Төрийн ордны “А” танхимд болов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан мэдэгдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлтийн талаарх мэдээллийг хийв.Хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцож, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулт өглөө.

Хуралдаанд оролцсон гишүүд Сургалтын төрийн сангийн зээл болон тэтгэлгээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад суралцаж, эх орондоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байгаа нь улс орны нийгэм, эдийн засаг, боловсрол, хүний хөгжилд оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт гэж дүгнээд гадаадад төрийн тэтгэлэг, зээлээр суралцаж ирээд тэдний хэд нь эх орондоо тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа болон зээлийн авлагаа төлсөн эсэхийг асууж сонирхов.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгон шинэчилэн тогтоосон. Иймээс хуулийн дагуу их, дээд сургуулиудын оюутнуудад олгож байгаа тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар асуув. Яамны удирдлага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан оюутны тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх саналаа Сангийн яаманд шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадын их, дээд сургуулиудад Төрийн сургалтын сангийн зээлээр суралцах мэргэжлийн нэрсийн жагсаалтыг гаргаж, цаашид нийгэм, эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментын чиглэлээр суралцах квотыг багасгаж, инженер, технологийн буюу нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв. Яам инженерын чиглэлээр суралцах 30 хувийг квотыг зарлахад ердөө л 23 хүн оролцож байна. Яам их, дээд сургуулиудад мэдээллийг нээлттэй, ил тод түгээх ажлыг зохион байгуулахаас гадна “Зээлийн мэдээллийн сан” байгуулж зээлээ эргэн төлөхгүй байгаа зээлээр суралцагчдийн нэрсийн жагсаалтыг вэбсайтад тавихаар шийдвэрлэсэн байна.

Сургуулиа төгсөөд зээлийн авлагаа төлөөгүй буюу эх орондоо эргэн ажиллахгүй байгаа иргэдийн ихэнх нь 1997-2003 онд барьцаагүй зээлд хамрагдсан хүмүүс байдаг байна. Гишүүдээс гаргасан саналыг тоймловол:

Улсын Их Хурлын Л.Эрдэнэчимэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багш нарыг гадаадад суралцуулах 50 хувийн квотыг журамд тусгах, манай улсад шинээр багш бэлтгэх нөөц бололцоо байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан гадаадад сургуульд суралцаж төгсөөд эх орондоо эргэж ирээгүй, төрийн сургалтын сангийн зээлийн авлагаа төлөөгүй иргэдийг эргүүлэн төлүүлэх болон гадаадын их, дээд сургуулиудад ямар шалгуур үзүүлэлтээр суралцуулж байгааг тодруулав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Боловсролын их сургууль дээр энэ жилээс эхлэн 25 оюутантай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багш нарыг бэлтгэх тусгай анги нээсэн бөгөөд багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлыг БНСУ, БНХАУ-ын боловсролын сайд нартай уулзах үеэр санал тавьж гэрээ хэлэлцээр байгуулсан тухайгаа онцлов. Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн суралцаж байгаа юм байна. Тэтгэлгээр суралцах гадаадын их, дээд сургуулиудын нэрсийн жагсаалт 50 байсныг 100 болгох санал гаргасан, олон улсын олимпиадад амжилттай дүн үзүүлсэн сурагчдыг төрийн тэтгэлгээр суралцуулах гэхээр тэдний англи хэлний мэдлэг шаардлага хангалтгүй байдаг, тийм ч учраас их, дээд сургуулиудын голч дүн сайтай, шилдэг, авъяастай оюутнуудыг нэгтгэн тусгай бэлтгэл ангийг бий болгон тэдэнд англи хэлний тусгай сургалт явуулах санал санаачлага ч бий гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүд яамдуудаас захиалга авч, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторантурт ажилтнаа сургачихаад төгсөөд ирэхээр нь ажилд авдаггүй, мөн түүнчлэн залуу боловсон хүчин ажлын байртай болж, зээлээ төлөх гэхээр боломж тэр болгон олдохгүй байна. Байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах, төлөвшсөн, ёс суртахуунтай хүнийг сургах зарчмыг баримтлахыг чухалчилж байв. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей 2012 онд Сургалтын төрийн сангийн санхүүжилт бараг 10 дахин нэмэгдсэн нь сонгуулийн жилтэй холбоотой эсэх, өндөр хөгжилтэй орнуудад суралцаад эх орондоо тэр болгон ажиллахгүй байна, тэднийг татах ямар механизм байгаа эсэхийг тодруулав. Урьд нь гадаадад магистр, докторантурт суралцах яамдын ажилтнуудаас нэгдсэн журмаар сонгон шалгаруулалт явуулдаг байсан, үүнийг болиулж яамд өөрсдөө захиалгаа өгч хүнээ сургах хэлбэрт шилжсэн учир дутагдалтай байгааг онцлон дурдлаа.

Хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дүгнэж, Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлт болон дээд боловсролын талаар Байнгын хороод хамтран тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх саналын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 38 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 39 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 1 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 29 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК