зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бодлогыг ингэж хийдэг

2013-4-19
0
ЖИРГЭХ
    Зүүн Хойт Азид жинхнээсээ интеграци болж байгаа тухай цуврал мэдээлэл өгч байгаа боловч манайд ухаарч сэхээрч байгаа юм огт алга. Интеграци буюу монголоор “ойртон нягтрах” гэж орчуулж байсан энэ үйл явцыг зүгээр нэг худалдаа наймаа мэт ойлгох нь дэндүү өрөлдөлтэй.
7c55f94ebe6c8b3bbig    Зүүн Хойт Азид жинхнээсээ интеграци болж байгаа тухай цуврал мэдээлэл өгч байгаа боловч манайд ухаарч сэхээрч байгаа юм огт алга. Интеграци буюу монголоор “ойртон нягтрах” гэж орчуулж байсан энэ үйл явцыг зүгээр нэг худалдаа наймаа мэт ойлгох нь дэндүү өрөлдөлтэй. Тэрийг чинь шинжлэх ухааны тооцоо судалгаатай асар олон эрдэмтдийн хүч оролцоотойгоор хийдэг юм. Манайхтай адил улс төрд дөнгөж орсон саяхны Эрээний наймаачингууд хийдэггүй л байхгүй юу. Бүр аргаа бараад бодлогыг яаж хийдэг, түүнийгээ яаж хэрэгжүүлдэг талаар өгүүлэх гэсэн юм.
Кокошины судалгаа
Оросын ШУА-ын Нийгмийн Ухааны салбарын нарийн бичгийн дарга, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Дэлхийн улс төрийн бодлогын факультетын декан, ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга байсан, академич Андрей Кокошины удирдлагын дор “Ази-Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн динамикийн дэвсгэр дээр Оросын Сибирь, Алс Дорнодыг 2030 он хүртэл хөгжүүлэх хувилбарууд (сценари)” гэсэн аналитик илтгэл саяхан гаргасан юм.
Энэ ланжгар илтгэлийг бэлтгэхэд оросын ШУА-ийн Нийгмийн салбарын бүх институт, мөн ШУА-ийн Сибирийн болон Алс Дорнодын салбарын бүх хүрээлэнгийн судалгаа шинжилгээний үр дүнг ашиглажээ. Түүнчлэн уулын-металлургийн цогцолбор, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, машин бүтээлт, хөдөө аж ахуй, ой болон мод боловсруулах аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой бүх үндсэн төслүүдийг авч хэрэглэжээ. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын холбогдолтой бүх төслүүдийг хамж үзсэн байна. ИЖ БҮРЭН гэж үүнийг хэлдэг юм.
Ингээд тэд “Инерцээс сааталд” гэсэн хамгийн энгийн хувилбар, “Хавцалд унах нь” гэсэн хамгийн муу хувилбар, “Шинэ боломж” гэсэн хөгжлийн хувилбаруудыг боловсруулсан байна.
С.Баярцогтын “хэлээр” бол ёстой жинхнээсээ 20.000 хувьсагчтай матриц бодсон байна. Ингээд 2030 он гэхэд Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн ДНБ 5-6 дахин өсгөж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 48 мянган ам.долларт хүргэж, хүн амын тоог 16,8 сая болгоно гэжээ.
Оросууд шинжлэх ухааны ийм нарийн тооцоотой учраас Орос Сибирь, Алс Дорнодоо хөгжүүлнэ гэж яриад байгаа юм. Тэгээд аль хэдийн эхэлчихлээ.
Гэтэл манайхан, манайхан ч гэж дээ, Баабар үүнийг өдөр болгон харааж загнах бөлгөө. Баабарт ямар тооцоо судалгаа байгааг би мэдэхгүй. Би л хувьдаа Баабарыг эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллуулсан гэж сонсоогүй.
Алс Дорнод, Сибирь бол Хятад, Япон, Солонгос, Америкийн “ирээдүйн нутаг” гэж Баабар “нотолж” байгаа. Гэтэл Оросууд тэр нутаг дээр ирээдүйн сансрын буудал барьж байна. Оросууд бусдад зориулж сансрын буудал барьж байгаа хэрэг үү…
Давхар хийх нь
Оросууд ганцхан Кокошины үгэнд ороод Сибирь, Алс Дорнод руугаа давхиад байна уу гэвэл тийм биш л дээ. Оросын МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль гэж нэг том сургууль байх. Дэлхийд нэртэй сургууль л даа. Манай нэлээд олон дарга нар төгссөн юм.
Тэнд “Евроазийн клуб” гэж байх. Тэд евроазийн чиглэлээр ажиллаж евроазийн интеграцийн улс төр, эдийн засгийн онолын асуудлыг судлах. Крупнов гэж нэг аварга байх. Энэ талаар тэр мөн ч их юм хийж байна.
Путин сүүлийн үед Евроазийн хамтын ажиллагаа, интеграци гэж их яриад байгааг олон хүн анзаарч байгаа байх.
Путин манай аваргууд шиг толгойдоо орсныг донгосчихоод тэрийгээ “төрийн бодлого” гэдэг мангуу амьтан биш л дээ. Тэр эрдэмтдийнхээ боловсруулсан үндэслэлийг л төрийн бодлого болгон ярьж байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан Кокошины төсөл, Евроазийн үзэл санаа хоёрыг нийлүүлж төрийн бодлого болгож байна. Үүнийг давхар хийж буй жинхэнэ төрийн бодлого гэдэг юм.
Хятадын мэдээлэл их хомс. Гэхдээ л хэсэг бусаг мэдээллээс үзэхэд тэдний бодлого боловсруулах систем ёстой “галзуутай” юм билээ. Ер нь бол тооцоо судалгаагүй манайх шиг харанхуй шаадаг улс гэж хаа ч байхгүй л дээ…
Манайх
Энэ талаар ярих ч ичмээр л дээ. Манайд үнэн хэрэг дээрээ эрдэм шинжилгээ, зураг төслийн ганц ч хүрээлэн байхгүй. Нэрэн дээрээ бол байгаа л байх. Нидэр дээрээ худал чалчдаг нь байна уу гэхээс ажил хийдэг нь байхгүй.
Хүн харахад телевизээр дүүрэн эдийн засагч, бодит байдал дээр бол монголоо мэддэг эдийн засагч гэж бараг байхгүй дээ.
Улс төрчид нь бүгдээрээ эдийн засаг мэддэг юм шиг ярих боловч тэдний мэдлэг Итгэлт баянаас ч долоон дор. Итгэлт баян ядахдаа цээжний бан сайтай байсан…
Эрдэм шинжилгээний хүрээлэн байхгүй, судалгаа шинжилгээ гэж байхгүй, бүх тоо нь “буруу” болохоор монголын улс төрчдөд цээжээрээ буудахаас өөр арга байдаггүй юм. Ингээд “төрийн бодлого” гэж юм нь лөөлөө болдог юм.
Жишээ бол үй түм: Манайх 2005 онд Мянганы Хөгжлийн Цогц бодлого боловсруулав. Гэтэл Н.Энхбаярын сонгууль дөхсөн тул “Мянганы хөгжлийн цогц бодлогод суурилсан Үндэсний Хөгжлийн Үзэл Баримтлал” 2008 онд нэмж боловсруулав. Ингэх ямар ч шаардлага байгаагүй атал 360 мянган ам.доллар салхинд хийсгэв. Мань мэт хэлэхээрээ нэг болсон боловч нохой хуцсан чинээ тоохгүй байгаа юм чинь. Энэ ажилд Хан-Уулын IQ Дэмбэрэл, Батмэнд, Цэдэндамба нарын “агуу эрдэмтэд” оройлон зүтгэсэн юм.
Тэгээд тэд энэ баримт бичигтээ “Хүн бол оюун ухаан, сэтгэл хөдлөлийн нийлбэр мөн” гэсэн тодорхойлолт энэ дэлхийд анх удаа хийсэн билээ. Энд хүн гэдэг амьтныг биегүй болгосонд тэдний “ид шид” оршиж байгаа юм. Би тэр хэдээс биеэ нэхсэн чинь “философийн хүрээлэн”-ээс “асуух” болж таараад салсан юм. IQ нь хэтэртлээ хөгжихөөр ийм “аймаар” болдог юм билээ л дээ…
Өнөөдөр энэ сүрхий баримт бичгээ бүгдээрээ хоолтойгоо холиод идчихсэнд монголын эмгэнэл байдаг юм…
Тэд өөрсдөө ердөө л “оюун ухаан, сэтгэл хөдлөл хоёр” байдаг болохоороо өвддөг, өлсдөг бие махбодтой ард түмнээ ойлгодоггүй байх…
Манай төрийн бодлогын баримт бичиг гэж нэг иймэрхүү юм байдаг, манайд бодлогыг ингэж хийдэг юм…
Эх сурвалж: Ганаа.мн
Судлаач Х.Д.Ганхуяг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.21.3)
    Тийм дээ унхээр гутамшиг болж ба даа бид хэд гадаадыхан биднийг нуур хархаар инээд алдаад нуруу хархаараа мулгуу омхий унэртэнгууд гээд. Гэтэл ногоо шинэ мундаг еронхийлогч нь болхоор цапзын ялыг сэргээх тухай яариад нэг иймхэн хэцуухэн хэдэн улс монгол улсыг цаашид дэлхий сурэл хуртэл хадглаж чадах юм болов уу
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Zochin (122.201.18.117)
    санал нэг байна. манай улс одоо л нэг эрх чөлөөтэй болж магадгүй байна даа. жаахан хугацаа өнгөрөхөөр чухам юу нь юу юм бэ гэдгийг ойлгож эхлэх байлгүй дээ.
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 24 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 36 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 23 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 36 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 44 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 52 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    13 цаг 56 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    13 цаг 57 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    13 цаг 58 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 20 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 42 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    16 цаг 46 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 30 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 18 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 52 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    19 цаг 56 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 4 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 11 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК