
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар 0-5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говь талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.