Өвөрмонголчууд өнгөрсөн ням гарагт 555 тэмээний уралдаан зохион байгуулж Гиннесийн амжилт тогтоожээ. Нийт таван км зайд болсон тус арга хэмжээг зохион байгуулахын тулд зургаан сарын өмнөөс бэлтгэсэн гэнэ. Уралдаан гурван цаг үргэлжилж, тэмцээнд сойсон 555 тэмээ бүгд барианд орж дэлхийн дээд амжилт хэмээн бүртгэгдсэн байна.