Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗХ-ний 11 лиценз алга болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга газар, ҮХЦ-ийн гишүүн обьект авсан байжээ

2013-5-02
0
ЖИРГЭХ
Дуулиант хадгаламж зээлийн хоршоодын асуудал дахин сөхөгдөж байна. Үүнийг эргэн сөхөх гурван шалтгаан байгаа гэнэ.
хоршДуулиант хадгаламж зээлийн хоршоодын асуудал дахин сөхөгдөж байна. Үүнийг эргэн сөхөх гурван шалтгаан байгаа гэнэ. Нэгд хохирогчид одоо болтол мөнгөө олж авч чадахгүй байна. Хоёрт төр иргэдийг хохиролгүй болгох гэж гаргасан мөнгөө бас олж чадаагүй аж. Гуравт цагдаа, шүүхийн шийдвэрийнхэн хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг хуйвалдаад алга болгосон байна. Энэ бүхэн манайд хууль хэрэгжихгүй байгаагийн хамгийн том шалтгаан юм. Ялангуяа Ц.Нямдорж сайд байх үед хуулийнхан ард иргэдийн хөрөнгийг луйвардаж авдаг байсан нь бараг нотлогджээ. Ард түмнийг өмгөөлөх ёстой, шударга үнэнийг сахин хамгаалах тангарагтай байгууллагын албан хаагчид хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг үгүй хийхэд гар бие оролцсон нь тогтоогдож эхэлжээ. Ийм байхад юун хуулийн шинэчлэл, шүүх цагдаад итгэх вэ гэж шогшрох ард иргэд олон байна.

Хуулийнхан хулгайчид, залилагчид болсон байна. Тэд яг эрүүгийн гэмт хэрэгтнүүд шиг ажиллажээ. Хуулийнхан ард иргэдийн итгэлийг олох гэж байгаа бол, цэвэр шударга шинэчлэл ярих гэж байгаа бол эхлээд дотроо бугшсан авлигачидаасаа, албан тушаалаа урвуулан ашиглагчидаасаа салах хэрэгтэй болов. Хуулийнхан ард иргэдийн хөрөнгийг луйварддаг болсныг салбарынх нь сайдаас эхлээд УИХ-ын дарга хүртэл хүлээн зөвшөөрлөө. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн яриагаар бол хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хохиролгүй болгох асуудлыг шалгах явцад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга нь газар авсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн обьект авсан зэрэг ноцтой баримтууд бий” гэнэ. Хуулийг биелүүлэх ёстой хэн гэдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга хадгаламж зээлийн хоршоодын газрыг авсан бэ гэдгийг ард түмэн мэдэхийг хүсч байна. Ийм хүн яаж шүүхийн шийдвэрийг биелүүлж ирсэн бэ гэдэгийг ч бас шалгах хэрэгтэй.

Мөн УИХ-ын дарга З.Энхболдын судалснаар бол “Цагдаагаасаа эхлээд хөрөнгийн үнэлгээчин, шүүх, прокурор нийлээд хөрөнгүүдийг үгүй хийсэн” байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын ярьснаар бол “Цагдаагийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт битүүмжилсэн хөрөнгө шилжих явцад 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө алга болсон” байна. Хуулийн байгууллага нэгээсээ нөгөөрүү хэрэг шилжүүлэхэд дундаас нь ингэж хөрөнгө алга болдог байдал Монголд л бий байх. Мэдээж хуулийн байгууллагуудын дундуур эрүүгийнхэн, гудамжны хулгайчид эсвэл муу нэртэй луйварчин улс төрчид ороод булаагаад авчихаагүй. Хуулийнхан өөрсдөө дундаас нь ард түмний мөнгийг луйвардсан хэрэг. З.Энхболд даргын хэлж байгаагаар бол цагдаа, хөрөнгийн үнэлгээчин, шүүх, прокурорынхан нийлж хийжээ. Ийм балиар юманд хутгалддаг тангараг өргөсөн хуулийнханд хамгийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Ийм байдалд ажилладаг хуулийнханд ард түмэн яаж итгэх вэ? Ер нь сүүлийн үед авлигал хээл хахуулийн асуудлыг шалгадаг хуулийнхан дунд чинь авлигал хээл хахууль хүчээ авчихсан юм биш үү гэж иргэд ярьж хэлж байна. Тиймээс хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгөд гараа дүрсэн хуулийн байгууллагын албан хаагчдыг зарлаж, хариуцлага хүлээлгэхээс нааш ард түмэн тэдэнд итгэхгүй нь тодорхой юм. 

2006 оноос хойш дампуурсан 20 гаруй хоршооны 8301 гишүүн 72.4 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн байдаг гэнэ. Энэ мөнгөний 36.1 тэрбум төгрөгийг улсаас гаргаад эргүүлж олж авч чадаагүй. Өөрөөр хэлбэл иргэдээ хохиролгүй болгох гэсэн улс ч бас давхар хохирогч болжээ.

Ерөнхийдөө бол хадгаламж зээлийн хоршоодод ихээхэн хөрөнгө төвлөрсөн байна. Тэдгээр хөрөнгө нь хуулийн байгууллагад очоод л алга болж. Ард түмний хөрөнгийг хамгаалж, үнэн худлыг нь олж байх ёстой хуулийн байгууллагад шүү!

Тухайлбал хадгаламж зээлийн хоршооны мэдэлд ашигт малтмалын 14 лиценз байсны 11 лиценз алга болсон байна. Зарим хотын төвийн газар эрх мэдэлтнүүдийн гарт очиж. Бас ихээхэн үл хөдлөх хөрөнгийг хуурамчаар үнэлсэн байна. Тодорхой бичиг баримтууд ч алга болж. Ингээд хуулийн байгууллага болоод хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой 27 хэргийг АТГ-т шилжүүлжээ. Заримыг нь АТГ хэрэгсэхгүй болгоод одоо 7 хэрэг шалгагдаж байгаа аж.

Ийнхүү ард түмний итгэлийг хүлээх ёстой хуулийн байгууллагынхан хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгөөр гараа угаасан нь илэрч ихээхэн асуудал үүсгэж байна. Салбарын сайд Х.Тэмүүжиний мэдэгдэж байгаагаар бол алга болсон хөрөнгүүдийг эргүүлэн олж, зөв үнэлгээ хийлгэж улсыг ч, иргэдээ ч хохиролгүй болгоход анхаарч байгаа гэнэ. Харин ард түмэн өөрсдийнх нь хөрөнгийг үгүй хийсэн хуулийн байгууллагын эрх мэдэлтнүүдийн нэрсийг зарлахыг хүсч байна.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • hh (203.241.247.100)
    tsagdaagiin deed tushaaliin officer bas huuli, tagnuuliihan gent bayajsan shyy dee Nyamdorjguain yed sh dee ter chini Nyamdorjguaich bas ooroo ih bayajsan bygd l shorongiin hadaasnuuddaa
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    nersiig ni il bolgooo ugaasaan khun aminii kheregiig zuun sayar darakhiig khereg tsavchikh l gedeg baisan sh deeee kkkkkkkk
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.170.68.130)
    НЭРСИЙГ НЬ ИЛ БОЛГО ЦЭЦИЙН ЯМАР ХҮН БЭ
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.28.93)
    Хулгайлсан юмыг нь б.ө.г.сөнд нь чихэж ***** хэрэгтэй.
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • erwq (182.160.48.143)
    arai dendene ee.iim olon jil bolohod irgrd mongoo buren olj avaagui bn gedeg bol..tor ard tumniig hohirolgui bolgoh heregtei
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (122.201.18.5)
    байж л байгаа Хууль зүйн сайд нь ийм зүйл яриад унавал ХЗХ байтугай банкууд шууд дампуурах нь мэдээж биз дээ
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (122.201.18.48)
    Гүнтийн энгэр гэдэг зусланд ХЗХ-ны эздийнх гэх 2-3 байшин газар байдаг гэсэн Тэдгээр нь нэг хэсэг хаягдсан эзгүй байгаад ойрноос эзэнтэй болсон болтой гэж ярьж байсан Тэдгээр нь бас л буруу гараар орсон байхвий гэж бодож байна Иргэдээс мэдээлэл сайн авах хэрэгтэй юм байна даа Зуслангуудаар яваад манаач тэнд оршин суугчдаас асуувал зөндөө зүйл илрэх байхаа
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 25 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 51 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК