Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт хүн амины хоёр хэрэг гарчээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч 40 настай эрэгтэй Б-г Хан-Уул дүүргийн оршин суугч 45 настай эрэгтэй А согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүйтэн мэс хэрэглэж, амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг