Өмнөд Солонгосын парламент дахь сөрөг хүчний намын гишүүн АНУ-тай хийх чөлөөт худалдааны гэрээг батлахыг эсэргүүцэн чуулганы танхимдаа нулимс асгаруулагч хий цацжээ. Хуралдаан дарогалж байсан парламентын спикер танхимаас гарахаас аргагүйд хүрсэнээс гадна хэд хэдэн гишүүн хийд өртөн хахаж цацсан бөгөөд хэрэг өдүүлсэн этгээдийг танхимаас хүчээр гаргасан байна. Хэдий ийм явдал болсон ч хууль тогтоогчид чөлөөт худалдааны гэрээг үнэмлэхүй олонхийн буюу 158 гишүүний 151-ийн дэмжсэн саналаар баталсан гэнэ. Энэ үед мөнхүү гэрээг эсэргүүцсэн жагсаал Сөүл хотын гудамжинд болсоныг цагдаагийнхан тараасан байна.
АНУ-тай хийх чөлөөт худалдааны гэрээг аль 2007 онд бэлтгэсэн боловч парламентаар батлалгүй өдий хүрээд байсан юм. 2007 онд БНСУ Америкаас импортлодог үхрийн маханд галзуу өвчний үүсгэгч байж магадгүй гэж үзэн нутагтаа оруулахыг хориглосноос болж энэ гэрээг баталж чадаагүй билээ. Харин 2008 онд уг хоригийг цуцалсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, Засгийн газрын гурван ч сайд албан тушаалаасаа огцорсон юм.