Монгол улсын эдийн засаг, байгаль орчны онц чухал мэдээлэл хадгалдаг албан байгууллагуудыг Дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийн хүрээнд Татварын ерөнхий газар, Ховд, Орхон, Өмнөговь аймгийн усан хангамжийн эх үүсвэрийг хамруулжээ. Мөн Дөргөний усан цахилгаан станц, Дулааны III, IV цахилгаан станцыг багтаасан байна. Харин Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэс, алтны орд, “Эрдэнэт” үйлдвэрийг цагдаагийн гэрээт хамгаалалттай ажиллахаар болсон аж.
Үүний дараа хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн томоохон нэгжийг Дотоодын цэргийн хамгаалалтад хамруулахаар хүсэлт тавиад байгаа аж. Тухайлбал, “Хархорин”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” захуудын нэр орж ирсэн гэнэ. Энэ асуудлыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байгаа боловч зарим нэг нь хамгаалалтад орохоор болсон гэх мэдээлэл бий.

Б.Ганбилэг